Зүүдэлж явснаас
Уудалж явсангүй ээ
Зүрхлэн өчих
Завдал олдсонгүй ээ
Цагийн эхэнд
Таглаад мартагдсан
Тархины худгийн
Ундарга нь халих нь ээ хө
Яриад өг
Яг энд юу болж байнав, хэлээд өг
Яваад ирэх хооронд минь
Яадаг гээч болоодохов
Ямартай ч мэдсэн дээр
Ямаан мах халуун дээр
Орхиод өг
Орь ганцааранг нь минь үлдээгээд өг
Холдоод өг
Хүнээр нь минь байлгаад
Болиод өг
Үгэнд минь сүнсийг нь өг
Сүрийг нь өг
Сүлдийг нь өг өө
Өтөл буурал
Өвгөн нас зооглохдоо
Өнөөг хүртэл
Амыг үл нээв ээ би
Өөрөөс минь өөр
Сонсох хэн ч байсангүй ээ
Өндөр тэртээд
Ганцаар амьдарав аа би
Яриад өг
Яг энд юу болж байнав, хэлээд өг
Яваад ирэх хооронд минь
Яадаг гээч болоодохов
Ямартай ч мэдсэн дээр
Ямаан мах халуун дээр
Орхиод өг
Орь ганцааранг нь минь үлдээгээд өг
Холдоод өг
Хүнээр нь минь байлгаад
Болиод өг
Үгэнд минь сүнсийг нь өг
Сүрийг нь өг
Сүлдийг нь өг өө
Больё оо гэвэл
Буурал цас толгойд хаялна
Болно оо одоо
Бүхнийг би нэг л өчье өө.
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri