Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа
Хүслээс гажууд тавиланд төөрч будилж явахад минь
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдэрнэ
Нүгэлд санаагүй алдаанд минь харуусаад
Нүдэндээ багтахгүй нулимс нь урсаж мэлмэрнэ
Нэг л өдрийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо ижийг аваад одно
Цэцэгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс үнэтэй байдгийг мэдэрнэ
Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь
Ah-ah-ah, ah-ah-ah-ah, ah-ah-ah
Ah-ah-ah, ah-ah-ah-ah, ah-ah-ah
Аргал түүж явсан мөр нь үл олдоно
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдээд
Ээжийн минь үглэх тээртэй цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ
Өнгө цагаан саран таныг тэгэхэд нэхээд
Өрхий цаана хойморь тэмтрэн аялна
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд
Өвлийн шөнө ээжий минь даарч суух шиг болно
Нутгийн нэг чулууг ээжийнхээ оронд босгоод
Нулимстай нүдээр хорвоог ажихын тэр цагт
Ганцаардахын үедээ барьцгүй орчлонг мэдрээд
Гантиг чулуу түшээд уйлж зогсох вий дээ
Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri