Энд байхдаа би юугаар ч дутаагүй
Санасан бүхэндээ зүтгэж л явна
Чи минь нулимстай гаргаж өгсeн өдрөөс хойш
Бүхий л үнэн сэтгэлээрээ санан сууна
Нойрон дундаа чинийхээ дэргэд байлаа
Норсон тэнгэр доор би уйлж сэрэх
Амьдрахын дайтай явах л гэсэндээ энд ирсэн
Холын холоос чинийхээ дууг чагнан сууна
Хайрын улаан сарнайг чамдаа өгөх юмсан
Хайрын дуугаа хүртэл чамдаа зориулъя
Хамгийн чангаар тэврэх юмсан
Анхны хайрынхаа шөнийг чи минь санав уу
Санаад байлаа ч гүйгээд харьчихаж болохгүй
Нутгаа санах сэтгэлээр их л илүү явна даа
♪
Холын шувуунд хэлэх үгээ дайж
Хонгор минь би чамд хайртай
Хүний газарт өөрийгөө тайтгаруулж аргадсаар л байна
Аз жаргалаа тэсэн хүлээж сууна
Хайрын улаан сарнайг чамдаа өгөх юмсан
Хайрын дуугаа хүртэл чамдаа зориулъя
Хамгийн чангаар тэврэх юмсан
Анхны хайрынхаа шөнийг чи минь санав уу
Хайрын улаан сарнайг чамдаа өгөх юмсан
Хайрын дуугаа хүртэл чамдаа зориулъя
Хамгийн чангаар тэврэх юмсан
Анхны хайрынхаа шөнийг чи минь санав уу
♪
Энд байхдаа би юугаар ч дутаагүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri