Дэргэд минь гэрэлтэх дэнлүү гэж асаан юм чамайг
Дэрээн хувааж насаан илээх ханиа гэж итгэсэн юм
За яахав чи иймээ явбал явдаа
Зам хайргуй хүртэл элэгддэгээс хойш
Заяа тавилангийн төөрөг дунд
Хайр хүртэл хордог юм байлгүй
Хажууд минь мөнхийн гэрэл цацраах гэж дээдэлсэн юм чамайг
Хайраа нийлүүлж жаргах ханиа гэж итгэсэн юм чамдаа
Улааныг хараад урвана гэж бодсонгүй ээ
Өнгийн будганд наалдчих хялгасхан гэж санасангүй ээ
Улааныг хараад урвана гэж бодсонгүй ээ
Өнгийн будганд наалдчих хялгасхан гэж санасангүй ээ
Өргөө гэрээ өнгөлөг байлгахсан гээд
Өөрийгөө харин гологдсон гэж харсангүй
Өөдлөх амьдралдаа нэмэр болохсон гээд
Өмссөн зүйлсээ солино гэж яарсангүй
♪
Алдхан бие чинь энхрийлсэн
Арав гаруйхан жил
Алдсан алдаа гэвэл өөрийгөө би дэндүү орхиждээ
Сайхан бүхнээ чамдаа зориулсан болохоор
Санаа зовох юмгүй амьдрал зүтгэсээр
Сайхан бүхнээ чамдаа зориулсан болохоор
Санаа зовох юмгүй амьдрал зүтгэсээр
Өргөө гэрээ өнгөлөг байлгахсан гээд
Өөрийгөө харин гологдсон гэж харсангүй
Өөдлөх амьдралдаа нэмэр болохсон гээд
Өмссөн зүйлсээ солино гэж яарсангүй
Өргөө гэрээ өнгөлөг байлгахсан гээд
Өөрийгөө харин гологдсон гэж харсангүй
Өөдлөх амьдралдаа нэмэр болохсон гээд
Өмссөн зүйлсээ солино гэж яарсангүй
Яарсангүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri