Би, би хүлээнэ
Бороон дуслуудад урсаж хүлээнэ
Би, би хүлээнэ
Бүлээн салхинд гандаж хүлээнэ
Алсын харгуйгаас даллах
Андын үнэнч сэтгэлээ уудлъя
Аз жаргалыг чамдаа ерөөж
Чамайг дагах сүүдэр чинь болъё
Зүсэр бороо шаагьсан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрэхэд чинь
Сэтгэл эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ харуусна
Эрхэс тэнгэрийн од мичидээс орхиод одсон хорвоо дэлхийд
Алдрай чамайг хайрлах зүрхээр ариун чиний зүүдэнд очъё
Хамтдаа байсан сайхан дурсамж санаж байна уу? Надаас асуу
Салж хагацахгүй сэтгэл өвөрлөж зөвхөн чиний зүүдэнд очъё
Сэтгэл сэргээх хэдхэн үг чинь зөвхөн надад жаргал бэлэглэж
Хосгүй сайхан харцанд мансуурч хайрын сэтгэл дүрэлзэн асаж
Эргэх хорвоо жамаар хөрвөж ирээдүйн амьдралаа сайхнаар санаж
Эргээд ирэх хайраа дурсаж эгнэгт салшгүй нөхрөө хүлээнэ
Зүсэр бороо шаагисан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрэхэд чинь
Сэтгэл минь эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ харуусна
Хичнээн хөөсрөвч тэнгис мэт хүчит амьдралын шуурганд
Хүсэл бодлоо боогдуулж харамсан суух гунигтай
Цэвэрхэн чиний дүр чинь цээжнээ уйтгар сэдрээж
Хамаг амьдралд ээлжилсээр зэрэглээ болон бүдгэрнэ
Хүсэл гүйцээж хэн нэгэн нь буцаад чамд төрөх юм гэж
Надад олдсон хайр дурлалаа найз нь чамдаа тавьж өгье
Энэхэн насанд дутсан заяаг үхэшгүй мөнхийн цэцэг адил
Yнэнч хайрын урмыг сэргээж үүрд найз минь бадрааж яв
Зүсэр бороо шаагисан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрэхэд чинь
Сэтгэл эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ харуусна
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri