Амьдрал минь
Чамайг дагуулан цэцэгсийн дундуур
Цацаран туяарах гэрлийн зүг хослон алхана
Аз жаргал минь чи
Зүрхээр минь зүрх тэврүүлж зүггүйхэн явахдаа
Зөөлөн үнсэлтээс юу мэдрэв ээ
Хайраар минь сэм хөглөгдөн, халуухан явахдаа
Шивнэх амьсгалаас юу сонсов оо
Хонгор минь чи наддаа
Хамгаас нандин хайр
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүр зүрхээ уучлахын төлөө
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ хайрлахын төлөө
Сэтгэл минь тэсэн ядан хүлээсээр санахдаа
Бичсэн захидлаас юу уншив аа
Бодолд автан санан үгүйлж харуусан явахдаа
Хайрт минь зүрхийг минь уучил гэв үү
Өнө мөнхийн хайр минь би чинь чамдаа дуулъя
Бадран асах хайрын илчээр бие биедээ шингэн үнсье
Хөлгүй жаргалын далайд хөвж хослон цэнгэж
Хүний энэхэн хорвоог хамт жаргал эдлэн туулъя
Аз жаргал минь, амьдрал минь чи
Чиний миний төлөө цохилох зүрх
Хүн хүнээ гэсэн үнэн
Үнэн худлын хоёр заагт
Зогсох хэрэггүй битгий март
Бие биенээ хайж олсон бол итгэлийг нь хэзээ ч битгий алд
Зүр зүрхээ уучлахын төлөө хайрла
Хонгор минь чи наддаа
Хамгаас нандин хайр
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүр зүрхээ хайрлахын төлөө
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүр зүрхээ хайрлахын төлөө
Хонгор минь чи наддаа
Хамгаас нандин хайр
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүр зүрхээ хайрлахын төлөө
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүр зүрхээ хайрлахын төлөө
Зүрхээр минь зүрх тэврүүлж зүггүйхэн явахдаа
Зөөлөн үнсэлтээс юу мэдрэв ээ
Хайраар минь сэм хөглөгдөн, халуухан явахдаа
Шивнэх амьсгалаас юу сонсов оо
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri