Ляа ляа ляа ляа ляа ляа
Ляа ляа ляа ляа ляа ляа
Ляа ляа ляа ляа ляа ляа
Ляа ляа ляа ляа ляа ляа
Хаанаас ирснийгээ би хэлж мэдэхгүй билээ
Хаашаа очихоо ч бас мэдэхгүй ээ
Хаа нэгтээгээс ирсэн боловуу гэж чихэнд минь
Хэн нэгэн аяархан шивнэх юм
Хүсэж байсан бүхнээ хүрээд ирнээ гэж би
Хичнээн ч олон намрыг үдэвдээ
Хүмүүн заяаны энэ орчлон ертөнц дээр
Хичнээн олон хаврыг угтавдаа
Олон жилүүд урсан өнгөрлөө ч
Олы гэснээ би олсонгүй
Юуг хүлээж байгаагаа би хэлж бас тайлбарлаж чадахгүй нь
Юуг мөрөөдөж явдагийгаа би хэнд ч ойлгуулж чадахгүй нь
Сэтгэлд улалзаж буй өчүүхэн гал дөл минь
Сэлүүн орчлон дүрэлзэхийг хүссэндээ
Гэхдээ л үүнийгээ би хүмүүсд хэлэлгүйгээр
Гэрэлт ертөнцөөс явж чадахгүй нь
Ганцхан заяах нас минь ханан дээр
Газар дээр сүнс минь хорогдохгүй
Юуг хүлээж байгаагаа би хэлж бас тайлбарлаж чадахгүй нь
Юуг мөрөөдөж явдагийгаа би хэнд ч ойлгуулж чадахгүй нь ээ
♪
Халиглан цохилох зүрх минь бүр зогслоо
Хясалж үзсэн хүсэл минь биелэнэ дээ
Юуг хүлээж байгаагаа би хэлж бас тайлбарлаж чадахгүй нь
Юуг мөрөөдөж явдагийгаа би хэнд ч ойлгуулж чадахгүй нь ээ
Ляа ляа ляа ляа ляа ляа
Ляа ляа ляа ляа ляа ляа
Ляа ляа ляа ляа ляа ляа
Ляа ляа ляа ляа ляа ляа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri