Шөнөжин бодол үймэрч сүүмийлээ
Сөнөсөн гариг шиг шоронгийн хана илчгүй
Санаанд өчүүхэн оч гялсхийн улалзвал
Салхи сэмээрхэн үлээж бөхөх юм
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц хорвоо дээр ариун үнэн гэж байна уу үгүй юу
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос
Үхсэн ч амьд ч хагацмаар байна би
♪
Гээгээ рүү тэмүүлсэн миний чин хүсэл
Гянданд намайг үхлээ ч хөврөн үргэлжилнэ
Авралын тэнгэр минь аймшгийн энэ гянданг
Аянгаар цахилан ниргэж галаар түймэрдээч
Сэтгэлд цас шуурч аадар асгаравч
Нарсанд байгаа би ганцаардах юм
Сав ертөнц хорвоо дээр ариун үнэн гэж байна уу үгүй юу
Нарны гэрэлт энэ хорвоодоо хүмүүс шиг амьдармаар байна би
♪
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц хорвоо дээр ариун үнэн гэж байна уу үгүй юу
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос
Үхсэн ч амьд ч хагацмаар байна би
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
♪
Сэтгэлд түймэр асаж үер буулаа ч
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri