Ганц бие амьдралын минь
Ган хэрэм цайз нуран унаж
Ганцхан чамд дурлачихлаа бүсгүй минь
Юм асууя би чамаасаа
Юуг чи надаас хүснэ вэ
Бүх зүйлийг амлаж чадахгүй би
Хэрвээ чи надаас хангалуун амьдралыг хүсвэл би хичээнэ
Хэрвээ чи надаас халамж хайр энхрийлэл хүсвэл би өгч чадна
ДХ: Тэнгэрт зөндөө үүл байсан ч бороог би оруулж чадахгүй ээ /бороог би чамд амлахгүй ээ/
Тэнгисээр дүүрэн сувд байсан ч би чамдаа түүж өгч чадахгүй ээ /чамдаа түүж өгч чадахгүй ээ/
Гэхдээ би чамайг уйлах юм бол аргадаж чадна /хайрт минь/
Гэрэлт цагаан царай чинь гуниглах юм бол инээлгэж чадна би
Хамт амьдрал зохиочихоод
Харамсахгүйг би хүснэ
Хонгор минь чи хүслээ хэлээч
Хэрвээ чи надаас миний чадахгүй зүйлийг хүсвэл би яана даа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri