Уйлж суугаа сарыг дуулж би аргаддаг ч гэлээ
Уярч хайлсан сэтгэлд чинь дурлаж ердөө чадахгүй нь
Эрчилэн шуурах салхийг шивнэж би аргаддаг ч гэлээ
Энэрэл хайсан сэтгэлд чинь шингэж ердөө уусахгүй нь
Чадахгүй чадахгүй
Болох болохгүйг ухаараач
Битгий намайг дурсаарай
Бүсгүй минь баяртай
Би чамайг мартахгүй
Сар жилүүдийн гомдлыг салгаж цэгнэж яваарай
Чив чимээгүй умартаад чи минь гуниг аа мартаарай
Шивнэн орох бороог шимширч би аргаддаг ч гэлээ
Амраг хайрын сэтгэлд чинь автаж ердөө зүрхлэхгүй нь
Эвхрэн гэрэлтэх солонгыг эмээж би тосдог ч гэлээ
Энэхэн хайрын үгсэнд чинь итгэвч ердөө догдлохгүй нь
Болох болохгүйг ухаараач
Битгий намайг дурсаарай
Бүсгүй минь баяртай
Би чамайг мартахгүй
Сар жилүүдийн гомдлыг салгаж цэгнэж яваарай
Чив чимээгүй умартаад чи минь гуниг аа мартаарай
♪
Алганы цаанаа нарыг атгаж нуусан ч гэсэн
Ариун хайрын зүрхэнд чинь амжиж би хүрсэнгүй
Чандлах хайрын үгээ чагнаж би хүлээсэн ч гэлээ
Чадашгүй нь ээ бүсгүй минь чамд би дахин дурлахгүй
Чадахгүй чадахгүй
Болох болохгүйг ухаараач
Битгий намайг дурсаарай
Бүсгүй минь баяртай
Би чамайг мартахгүй
Сар жилүүдийн гомдлыг салгаж цэгнэж яваарай
Чив чимээгүй умартаад чи минь гуниг аа мартаарай
Сар жилүүдийн гомдлыг салгаж цэгнэж яваарай
Бүсгүй минь баяртай би чамайг мартахгүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri