Аз жаргалаар дүүрэн бид инээмсэглээд
Амьдрал бидэнд утга учралаар дүүрэн
Өглөө босоход наран ургаж биднийг угтаддаг
Yдэш болоход саран бүйвээлж амьдрал үргэлжилсээр
♪
Хөөрсөн сэтгэлээр би хүүхэд насаа үдлээ
Хөтөлж түшсэн хүн бүхнээ дурсаж явна
Хувь тавилангаар заяасан эх нутагтаа би хайртай
Хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа
Ээж таньдаа ээж таньдаа хүү нь хайртай
Заримдаа би гуниглан суудаг
Зав л гарвал өөртөө зориулж шүлэг бичдэг
Гэхдээ би инээн баясаж хөгжих дуртай
Гэрэлт амьдралыг зөгнөн мөрөөдөж бодох дуртай
♪
Хөөрхөн охидыг би шохоорхон хараад
Хөгжилтэй бодол би өвөрлөн алхдаг
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
♪
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
Алив найз минь чи биднийг зорин ирээч
Амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивнэе
Дуралсан бол сэтгэлээ бидэнд дэлгээч
Дурлалын тухай дууг бид зориулъя
Гийх нарны туяа итгэл мөрөөдлийг авч ирдэг
Гэрэл гэгээтэй амьдрал намайг хүлээдэг
Гутрал гуниг өчигдөр тоонон орхиод инээх
Ганцхан олдох насаа аз жаргалтай туулая
Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
Дуралсан дуралсан дуралсан охиндоо би
Дуралсан охиндоо дуу аялан очих дуртай
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri