Info 105.5 мэдээллийн радиогийн долгионыг та нар сонсож байна
Ингээд өнөөдөр бид студидээ Lumino хамтлагийн Skitzo буюу Анхаатай та бүхнийг уулзуулж байна
Ингээд Анхаад тавих миний эхний асуулт бол
Өнөөдөр Монголд маш олон хип хоп хамтлагууд төрөн гарч байна
Хип хоп хамтлагуудын тоо өдөр тутам нэмэгдэж байна
Тэгэхлээр хип хоп хамтлагуудын тоо ингэж нэмэгдэж байгаа талаар та нарын бодол юу вэ?
За яахав зөндөө олон хамтлаг төрж байгаа л даа
Энэ бол яалт ч үгүй байгалийн шалгарал гэж бол урлагийн шалгарал явагдаж байна лдаа
Гэхдээ бас хараад ингээд байхад эднүүст магтах тал бас дутагдалтай талууд бас зөндөө байна л даа
За жишээлэхэд дээш нь татаж байгаа 30 хувийн хамтлага байхад доор нь татаж байгаа 70хувь байгаа байхгүй юу
Хамтлага дээшээнээ гарч чадахгүй байна гэсэн үг
Хэрвээ 70 хувь нь дээрээс нь татаад 30 хувийгаа дээш нь татаад гаргачихвал
Мэдээж 100 дээш гаргачихна гэсэн үг шдээ
Тийм болохоор ихэнхи хувь нь доод талд дээр юм хийж чадаж байгаа
Хамтлагуудыгаа доош нь татааж байгаа учираас ингээд гарч чадахгүй хэцүү байдалд
Орчоод байгааа л даа
За ингээд Skitzo-той хийж байгаа ярилцлага маань үргэлжилж байна
Хоёр дох асуултаа би хип хопуудын ерөнхий имижийн талаар асууя гэж боджийн л доо
Ер нь хип хопууд бусдаас юугаар ялгаатай тэдний нийтлэг имиж нь юу вэ?
Ингээд Монголд одоо сүүлийн үед гарч ирж байгаа хамтлагуудыг хараад байхад
Ер нь нээх туйлширсан ч маркын юм уу?
Одоо жишээлэхэд нэг пуба өмд ороод ирэхэд анги хамт олноороо ч юмуу
Найз нөхөд өөрийгөө тэр чигээрээ аваад өмчдөг байх жишээний
Малгай толгой юу байдгийн тэр чигээрээ ав адилхан аваад өмсчдөг
Гэхэд гадаадын репперүүд тийм фирмын хувцасуудыг аль болох бага үгүй гэж хэлээд
Оронд нь Versace, Hugo boss ч юм уу? тиймэрхүү жаахан фирмийн оригнол хувцас өмсдөг л дөө
Тийм болохоор бид нар тэр жишгийг дагаад ч гэх юм уу?
Тиймэрхүү юм хэрэглэж эхэлж байгаа л даа
Ер нь бол хип хопууд тийм гэснээс имижийн талаар ийм л байна л даа
Хип хоп нэгэнт Монголд ингэж хөгжиж ирж байгаа болохоор
Цаашдаа улам өргөжих улам хүмүүсийг татах нь ойлгомжтой болж байна
Харин өнөөдрийн хүрцэн байгаа түвшинийг Lumino хамтлагийхан болон Skitzo чи өөрөө юу гэж дүгнэх вэ?
Өнөөгийн түвшин гэх юм бол өнөөгийн түвшнийг харахад бол
Манай одоо шинэ CD гарж байна
Энүүгээрээ одоо бүхэн хип хопын шинэ үеийг эхлэж гэж хэлж болно л доо
Дахиад нэг үе шат урагшилж байна гэж хип хопын үе шатыг
Тийм болохоор нилээн дээгүүр шатаар явж байгаа болов уу тээ
Одоо ингээд олон хамтлагууд клип сдийгээ ар араагаа хийгээд гаргах байх
Уул нь кино хийх болов уу дуу хийх болов уу тэ
Тэднүүс нь Монголын нийт ард түмэнд өнөөдөр зөвхөн арван жилийн хүүхдүүд биш
Тэр чигээрээ Монголчууд сонсдог бол тэр түвшинд
Монголын хип хопыг зөвшөөрсөн тохиолдолд
Ер жинхэн хүчээ авсан байна гэж хэлж болно л доо
Ингээд Монголын анхны мэдээллийн радио
Info 105.5 та бүхэн манай долгионоор манай хөгжим мэдээллийг
Хөтөлбөрийг үргэлжлүүлэн хүлээн авч сонсоорой
Би та бүхнийг Lumino хамтлагийн Skitzo буюу Анхаатай уулзууллаа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri