Erdenechimeg G - Ekhiin Duu şarkı sözleri
Sanatçı:
Erdenechimeg G
albüm: Neg Goliin Us
Халуун элгэн нутгийнхаа эзэн нь болж мэндэлсэн
Хатан зоригт баатруудын хойч нь ирсэн болохоор
Хамаг сайхан бүхнийг чинь атгаг буруу бүрхвээс
Хатан зоригтны удам нь уйлдаггүй юм бүү ай
Аргаа түшээд төрүүлсэн алтан ургийн хэлхээс
Алаг хонгор үрс минь ад муугаас бүү ай
Далай эх орныхоо эзэн нь болж мэндэлсэн
Дайчин сүрлэг өвгөдийн залгамж ирсэн болохоор
Дэлгэр цагаан нутгийг чинь зэтгэр муу бүрхвээс
Дээлтэй Монголын удам нь эмээдэггүй юм бүү ай
Аргаа түшээд төрүүлсэн алтан ургийн хэлхээс
Алаг хонгор үрс минь ад муугаас бүү ай
Аа бүүвэй
Гүрэн их улсынхаа эзэн нь болж мэндэлсэн
Галтай дагшин хаадын үрс нь ирсэн болохоор
Цаст их уулсыг чинь хар манан хаалаач
Цөст их хаадын удам нь айдаггүй юм бүү ай
Аргаа түшээд төрүүлсэн алтан ургийн хэлхээс
Алаг хонгор үрс минь ад муугаас бүү ай
Аргаа түшээд төрүүлсэн алтан ургийн хэлхээс
Алаг хонгор үрс минь ад муугаас бүү ай
Монгол бүүвэй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri