Хорин намрын буцах шувуудыг
Үдэн гуниглаж хамт байлаа
Хорин хаврын хөх яргуйн дэлбээг
Үнэрлэн баясаж хамт байлаа
Хос зүрхэндээ ассан итгэлийн
Галыг бадрааж хамт байлаа хайрт минь
Хоёр биендээ ууссан сэтгэлийн
Хайраа дааж хамтдаа байлаа
Амраг минь чи миний
Амьдралын цорын ганц хайр минь билээ
Он жилүүд бид хоёрыг тойроогүй ч
Одоо ч би чамдаа хайртай
Санаан зоргоор болоогүй тавиланд
Шаналан уйлж хамт байлаа
Салшгүй хайрынхаа дулаан илчэнд
Эрхлэн дуулж хамт байлаа
Он жилүүд хажуугаар хөвөрлөө ч
Одоо ч гэсэн хэвээрээ чи минь
Хормын төдийд сэтгэл хувираагүй
Хорвоод ганц миний л хайр
Амраг минь чи миний
Амьдралын цорын ганц хайр минь билээ
Он жилүүд бид хоёрыг тойроогүй ч
Одоо ч би чамдаа хайртай
Он жилүүд урсаад өнгөрсөн ч
Одоо ч хайр минь хэвээрэй чамдаа
Хормын төдийд ч сэтгэл алдраагүй
Хорвоод ганц миний л хайр
Амраг минь чи миний
Амьдралын цорын ганц хайр минь билээ
Он жилүүд биднийг хүлээж байна
Одоо ч би чамдаа хайртай
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri