Ес дүгээр сарын нэгнийг ямар их хүлээдэг байв даа
Ерөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн
Хичээлээ тараад хөтлөлцөн алхдагсан даа
Хэмжээлшгүй их хайраар бие биенээ ширтдэгсэн дээ
Анхилуухан хацар дээр чинь түрүүлж үнссэнсэн
Аяархан чихэнд минь хайртай гэж л хэлсэнсэн
Анхилуухан хацар дээр чинь түрүүлж үнссэнсэн
Аяархан чихэнд минь хайртай гэж л хэлсэнсэн
Намрын шаргалхан бодоод
Навчаа хийсгэн бөхөлзөнө
Насан багын үерхэл чи
Надаас холдонхон одно оо
Үүрдийн биш энэ амьдралаас
Өдрөөс өдөрт цаашилсаар
Өөдөсхөн багын минь хайр
Өнгөрсөн үе минь баяртай
♪
Надаас чамд хэлэх үг ерөөсөө байхгүй болжээ
Навчсаа гээсэн мод мэт чи тийм л болжээ
Он жилүүдийн тэртээх гэрэлт өдрүүдээ
Одоо сэтгэлдээ хоёулаа тээж л явъя даа
Он жилүүдийн тэртээх гэрэлт өдрүүдээ
Одоо сэтгэлдээ хоёулаа тээж л явъя даа
Намрын шаргалхан бодоод
Навчаа хийсгэн бөхөлзөнө
Насан багын үерхэл чи
Надаас холдонхон одно оо
Үүрдийн биш энэ амьдралаас
Өдрөөс өдөрт цаашилсаар
Өөдөсхөн багын минь хайр
Өнгөрсөн үе минь баяртай
Арван жилдээ хайрлаж явсан охин минь
Алаг орчлонгийн жам ёсоор чамдаа би чинь дурлаж
Хичээл орох болгонд завсарлах тоолондоо чамтайгаа үг сольж
Чамайгаа алдаж явахыг хэмээн айж байж нүд минь
Тормолзож байсан үе минь саяхан санагдана хайрт минь
Амраг минь аав ээжийн хайртай энхрий ялдам чиний минь
Инээмсэглэл намайг баясгаж билээ хайрт минь
Намрын шаргалхан бодоод
Навчаа хийсгэн бөхөлзөнө
Насан багын үерхэл чи
Надаас холдонхон одно оо
Үүрдийн биш энэ амьдралаас
Өдрөөс өдөрт цаашилсаар
Өөдөсхөн багын минь хайр
Өнгөрсөн үе минь баяртай
На на на на на на
На на на на на на
На на на на на на
На на на на на на
Анхны минь хайр чи
Анхны минь хайр чи
Анхны минь хайр чи
Good bye!
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri