Үлээгээд байгаа намрын салхинаас нь
Үндсээ өмөөрдөг хайлаас яах юм бэ?
Үдээд хоцордог хатуу үнэн дундаас
Үгүйлэгдээд байгаа аавыгаа яах вэ?
Алтан шаргал нар нь ч яах вэ?
Аргадаад өрөвдөөд мандаад ирнэ дээ
Асралт богдын шүүдэрт хормойгоос
Аав минь хүүдээ эргээд ирэхгүй еээ
Бөмбөрч ирээд миний нулимс
Бодохын зуурхан жаахан мэгшлээдээ
Ниссэн навч шиг борхон шувуудыг
Үргэлж зүггүйтсэн нүглээ яах билээ? (Яах билээ?)
Үүрсэн ачаан дээрээ намайг эрхлүүлээд (Эрхлүүлээд)
Насаа бөхийлгөсөн аавийгаа яах вэ? (Аавийгаа яах вэ?)
Шөнийн бүүдгэр сар нь ч яах вэ? (Сар нь)
Арван тавандаа тэргэлтээд л ирнэ дээ (Ирнэ дээ)
Шинийн нэгний өглөө боллоо
Аав минь хүүгээ үнсэх ч биш дээ
Урсаж ирээд миний нулимс
Ухаарахын зуурхан жаахан мэгшлээ дээ
Урсаж ирээд миний нулимс
Ухаарахын зуурхан жаахан мэгшлээ дээ
♪
Дээлийн үнэрийг нь харамлаж хадгаллаа ч
Дэлхийн салхи нь үргээгээд л байна
Уусан аягийг нь үнсэж хадгаллаа ч
Уруулийн чийгэнд минь эмтрээд л байна аа
Дээлийн үнэрийг нь харамлаж хадгаллаа би
Уусан аягийг нь (Уусан аягийг нь)
Үнсэж хадгаллаа (Xадгаллаа)
Дээлийн үнэрийг нь харамлаж хадгаллаа би
Уусан аягийг нь (Уусан аягийг нь)
Үнсэж хадгаллаа (Xадгаллаа)
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri