Сэвлэг хархан шингэн даахийг минь
Сэвэлзэх салхиараа хатааж өгсөн
Өлгий нутаг эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Алтан дэлхийд анх ирээд
Алгын чинээ өлгийд байхдаа
Аав нэрийг минь өгөөгүй байхад
Айлдаа дуу минь хүрээгүй байхад
Сэвлэг хархан шингэн даахийг минь
Сэвэлзэх салхиараа хатааж өгсөн
Өлгий нутаг эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өсөх бие эрийн цээнд хүрээд
Өрх гэрийн амьдрал толгойлоод
Үрээ өсгөх гэж мэрийж байхад
Үйлсээ дэвжээх гэж чармайж явахад
Магнай хагартал дандаа баярлуулж
Тагнай өөхөлтөл жаргал эдлүүлсэн
Өвөгдийн дуутай эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Уулын оргил цастай ч
Үүлэн сүүдэр дулаахан
Усны хавцал хүйтэн ч
Ундаа болох нь бүлээхэн
Энхрий Монгол орон минь
Чамдаа би хайртай
Энэхэн яваа насандаа
Сэтгэл зүрхээрээ чинийх
Цаст уул шиг тэргүүн минь цайгаад
Цагийн эргэлтэнд тэнхээ минь сульдаад
Ээлжит хорвоогийн жам ирэхэд
Эхэлсэн дуугаа дуусгалгүй орхилоо
Алдхан биеийг минь хөрсөн гэлгүй
Алтан хэвлийдээ шингээн авах
Өлгий нутаг эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өр зүрх үнэн голоосоо
Алдхан биеийг минь хөрсөн гэлгүй
Алтан хэвлийдээ шингээн авах
Өлгий нутаг эх орон чамдаа
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өр зүрх үнэн голоосоо...
Өлгий нутаг эх орондоо
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өлгий нутаг эх орондоо
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өлгий нутаг эх орондоо
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Өлгий нутаг эх орондоо
Өр зүрх үнэн голоосоо би хайртай
Би хайртай, би хайртай, би хайртай
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri