Алслаад одсон он жилүүдээс
Алт шиг тунаад надтай үлдсэн
Алганы минь хээ шиг эхийн сэтгэлд
Анд найз чамдаа жаргалыг хүсье
Уйлаад одсон он жилүүдээс
Туулын ус шиг надруу урссан
Анхны цас шиг хиргүй сэтгэл
Анд найз чамдаа жаргалыг хүсье ээ
Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам зан гаргаж найзаасаа урвахгүй ээ
Ялгуун орчлонд хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй ээ
Дээр хөхрөвч тэнгэрийг ширтэж ханасангүй ээ
Доор цэлийх ч газрыг гишгэж уйдсангүй ээ
Найдлаг гор тасраад уйлж ханасангүй ээ
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй ээ
Салхилаад одсон он жилүүдээс
Сар шиг мөнгөрч надтай үлдсэн
Сайхан бүхний минь даруухан эхлэл
Сайн найз чамдаа жаргалыг хүсье
Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам зан гаргаж найзаасаа урвахгүй ээ
Ялгуун орчлонд хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй ээ
Дээр хөхрөвч тэнгэрийг
(Дээр хөхрөвч тэнгэрийг)
Ширтэж ханасангүй ээ
(Ширтэж ханасангүй ээ)
Доор цэлийх ч газрыг гишгэж уйдсангүй ээ
(Гишгэж уйдсангүй ээ)
Найдлаг гор тасраад уйлж ханасангүй ээ
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй ээ
Дээр хөхрөвч тэнгэрийг ширтэж ханасангүй ээ
Доор цэлийх ч газрыг гишгэж уйдсангүй ээ
Найдлаг гор тасраад уйлж ханасангүй ээ
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй ээ
♪
Хээе хээе оо хээе хээе оо
Хээе хээе оо хээе хээе оо
Хээе хээе оо хээе хээе оо
Дуулж ханасангүй ээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri