Kishore Kumar Hits

Altan Urag - Blue Mark şarkı sözleri

Sanatçı: Altan Urag

albüm: Made in Altan Urag


Миний нутгийн хөх тэнгэр
Мөнх мандах шаргал наран
Дов толгод уудам хөндий
Дөрвөн зүг найман зовхис
Алтай хангайн сүрлэг уулс
Ар Монголын эзэнт гүрэн
Монгол гэдэг нэрийн дор
Мөнх мандсан үнэн түүх
Далай Чингис эзэнтэй
Даяар дуурсах их Монгол
Тэнгэр мэт дуурсгалтай
Туурайн төвөргөөнт Монгол түмэн
Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Гал усаа тахиж ирсэн
Газар шороог дээдэлж шүтсэн
Их хаадын удам угсаа
Эгнэгт дуурсах Монгол мину
Уудам сайхан тал нутаг
Уран хуурын эгшигт татлага
Уртын дууны уухай түрлэг
Унаган хүлгийн уянгат гийнгоо
Төр түмэн нь өлзий хишиг
Тулгар төр нь эзэн Чингис
Түмэн үеийн түүхт соёл
Тэнгэр хишигт хөх Монгол
Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө

Өүлэн эхийн ачлал сургааль
Өндөр дээд босоо бичиг
Өргөн уудам тал нутаг
Өвөг дээдсийн нандин шүтээн
Үе дамжсан Монгол түмний
Өргөө нь байсан Хар хорум
Өдгөө цагийн Монгол түмний
Өвлөж авсан эх өлгий
Өглөө эртийн мандах наран
Өнө мөнхийн эзэн заяа
Өвлөж ирсэн зан заншил
Үүрд мөнхийн Монгол заяа
Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar