Яаж ч хичээсэн юуг ч өөрчилж чадахгүй нь
Миний тавилан энэ бол тавихаас аргагүй
Ганцаардаж байсан ч би шөнөжин R&B
Өглөө нар гарч үүр битгий
Архи миний сэрүүлэг ажлын цаг надад байхгүй
Дампуурсан бол долоо хоног утсаа унтраана
Гэхдээ хэн чинь ч намайг хайхгүй
Алмаазан Jacob & Co худалдаж авсан ч
Түүнтэй байх хугацаанаас хамаагүй хямд
Чамайгаа хайгаад заяаг нь шааж
Үзсэн чинь хань минь огт байгаагүй замд
Зурж болсон юм дараа нь урж болно
Үлдээсэн намтар миний булш болно
Нэр хүнд ихэснэ Bullshit олон
Намайг тайван орхи том тус болно
Хамгийн баян нь биш ч олох аргыг нь эрт ойлгосон
Fuck that more money more problems
That's how I go
Hey
Цэцэг халгайн дундуур туучин гүйсээр би
Архи тамхи эгод толгойгоо мэдүүлсэн би
Доторх намайг ойлгож чадах хүн нь ганцхан чи
Үнэнийг хэлэхэд ийм амьдрал би хүсээгүй
Би хүсээгүй, хэн ч итгэхгүй
Алдаа гаргаж бусдын үгнээс айх гэж ирээгүй
Хүүхдүүд хүмүүжүүлэхийн тулд би хөгжим хийгээгүй
Үнэнийг хэлэхэд ийм амьдрал би хүсээгүй
Өнчин зүрхээ өвтгөн байж
Өрөөлийн төлөө сайн хүн байж
Өөр хүнийг өөрөөсөө хайж
Чадахгүй нь ээ би өөр хүн байж
Ажлын долоо хоног ажил амьдралын асуудлууд
Авто замын түгжрээ шиг depress -ээ дуу болговол
Дуу болгоё писда бүр дуусахгүй
Пялдганаж далдганаж чадахгүй
Даргынхаа дарга болохгүй л бол би болохгүй
Тийм болохоор өдөр бүр хөдөлмөр
Хөтөлбөрийн дагуу хуваарь минь маш шахуу
Би яах уу?
Хүсэхгүй байна, хүсэхгүй байна
Тэсэхгүй байх
Хүсээгүй зүйлээ хийж зүрхээ би зүсэхгүй байх
Мөнгө төгрөг тоо шиг уйтгартай амьдралыг хүсэхгүй байна
Хүсэхгүй байна
Бал бурам байхгүй мэт уйтгартай амьдралыг хүсэхгүй байна
Оньсого мэт амьдралыг тааварлахгүй ч
Хонгор минь чамайг би дааруулахгүй
Хүссэнээ хий би цааргалахгүй
Жаргалаа даруу эдэлье хүнд зарлахгүй
Арилахгүйгээр нэрээ үлдээж эргэж харахгүй
Харамсахгүй юунд ч хоргодохгүйгээр
Эндээс явах хүсэлтэй байна
Цэцэг халгайн дундуур туучин гүйсээр би
Архи тамхи эгод толгойгоо мэдүүлсэн би
Доторх намайг ойлгож чадах хүн нь ганцхан чи
Үнэнийг хэлэхэд ийм амьдрал би хүсээгүй
Би хүсээгүй, хэн ч итгэхгүй
Алдаа гаргаж бусдын үгнээс айх гэж ирээгүй
Хүүхдүүд хүмүүжүүлэхийн тулд би хөгжим хийгээгүй
Үнэнийг хэлэхэд ийм амьдрал би хүсээгүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri