Хацрыг нь даган урсан асгараад
Албаар юм шиг үл анзаараад
Алхаж байна алсан энэ нүргэлсэн
Аадар бороон дундуур ганцаараа
Ангачихсан хүйтэн цементыг
Борооны дуслууд нь услана
Ертөнцийн хэрэггүй чимээнүүдийг
Дарахад нь борооны дуу туслана
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширалаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширалаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон төрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч
Норж юундаа сормуусаа тэмтрэвээ
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хүнд болж байна түүний хувцас нь
Уг нь тэр нимгэн хувцасласан
Харанхуйд одод мэт асах цонхнууд
Нэг нэгээрээ унтарсан
Түүнтэй зөрсөн хүмүүс түүнийг мөргөх шахна
Толгойн дээрх хүрмээ нөмрөөд түргэн алхана
Түүнийг анзаарсан хүмүүс түрхэн гайхна
Нүүрний будаг нь урсавч түүний төрх нь сайхан
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширалаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширалаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон төрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч
Норж юундаа сормуусаа тэмтрэвээ
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хатуу үедээ хад чулуу
Гэхдээ дотроо зүрхтэй чулуу
Чадна орчлон хорвоог ганцаархнаа түрэхдээ тулвал
Харагдаж байгаагаасаа хамаагүй их хүчтэй
Хэцүү үедээ гэрэлтэнэ
Гэхдээ улам тод гэрэлтэнэ
Цаг хугацаа өнгөрч бүхнийг эмчлэн хол жирэлзэнэ
Дурсамжууд аажим аамжаар улам хол чирэгдэнэ
Дэргэд нь зөвхөн үнэтэй зүйл нь л үлдэнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон төрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч
Норж юундаа сормуусаа тэмтрэвээ
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон төрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч
Норж юундаа сормуусаа тэмтрэвээ
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri