Kishore Kumar Hits

Rokit Bay - Evsheesen Dagina şarkı sözleri

Sanatçı: Rokit Bay

albüm: Hariutslaga


Тавтай морил
Алив Улаанбаатар орил
Улаанбаатар хот биш
Утаан дундах сорил
Хот биш тэр бол тэмцээн
Хүмүүс тэдний хилээр гарах гэж байгаад хуруу гараа гэмтээнэ
Хоосон мөртлөө сагсуу
Нэг л гаднаа гяланцаг хүн мөртлөө гэрт нь байхгүй мах, сүү
Утаагаа дийлж баршгүй
Бид нар яг л бохир аквариумдаа хоригдчихсон загаснууд
Ажилгүй, тэгсэн мөртлөө яаруу
Тэгсэн мөртлөө дандаа хоцорно, цаг барихдаа тааруу
ДААРАВ
Улаанбаатарын өвөл жихүүн хүйтэн
Хүмүүсийнх нь харьцаж байгаа байдалтай яг дүйцнэ
Утаандаа элийрэн мишээсэн дагина
Ухаантай харагдах гэж хичээсэн дагина
Цатгаланг илүү их тэжээсэн дагина
Цагаа ер барьдаггүй эвшээсэн дагина
Улаанбаатар, миний диваажин бас там
Машинууд нь гулгаж тоглох гялайчихсан зам
Улаанбаатар, миний характерын зүм
Эхлүүлсэн ажил дуусна дараа жилийн зун
Улаанбаатар, олон дурсамжаар дүүрэн
Настай хүний үүрсэн цүнхийг орцонд нь шүүрнэ
Улаанбаатар, миний жаргал бас зовлон
Хэрэг хүлээх хэр зэрэг яргалахаас болно
Улаанбаатар...
+----------------------------------------------------+
Муу муудаа дээрэлхүү
Алив даргынхаа нэрийг хэл ээрэлгүй
Мөнгийг бол зээлэлтгүй
Бараг түрийвчээ хаясан бол ингэж удаан нээрэвтэхгүй
Дүгнэнэ номыг хавтсаар нь
Ялгаж харьцана хүнийг зөвхөн өмсөж зүүсэн хувцсаар нь
Хүн гэж харахгүй зарцаар нь
Хүнийг нь биш лого, шошгыг хамгийн түрүүнд анзаарна
Нэг л их ярвайсан баагий
Хүний мууд маш дуртай дарвайсан баагий
Жинхэнэ нүүр тулангуут гар барьсан баагий
Хүний кармааруу өнгийн сарвайсан баагий
Даагий маагий хаагий саагий
Дүүгий жаагий тоглоход амар болсон
Байрны урдаа дүүгий даагий
Гүйдэг талбай байхгүй болсон ч нуугдах газар зөндөө
Учир нь инчээ баригдаж байгаа барилга өндөр
Утаандаа элийрэн мишээсэн дагина
Ухаантай харагдах гэж хичээсэн дагина
Цатгаланг илүү их тэжээсэн дагина
Цагаа ер барьдаггүй эвшээсэн дагина
Улаанбаатар, миний диваажин бас там
Машинууд нь гулгаж тоглох гялайчихсан зам
Улаанбаатар, миний характерын зүм
Эхлүүлсэн ажил дуусна дараа жилийн зун
Улаанбаатар, олон дурсамжаар дүүрэн
Настай хүний үүрсэн цүнхийг орцонд нь шүүрнэ
Улаанбаатар, миний жаргал бас зовлон
Хэрэг хүлээх хэр зэрэг яргалахаас болно
+----------------------------------------------------------------+
Чирдакан дээрээс үсэрсэн чинь
Нэг Пын дээрээс уначихвал хэний буруу
Доор явсан хүний буруу
Нэг Парри дээрээс тасарчихсан охин олоод хүчиндвэл хэний буруу
Ноолуулсан хүний буруу
Хууль нь аягуу сонин сэтгүүл нь
Зөвхөн хонинд итгүүлнэ
Даанч Улаанбаатар олон хоньтой
Ядаргаатай хахууль нь ажил зогсоож завхруулна
Яаж тийм их мөнгө олох вэ дээ
Хүнд суртал хаа сайгүй А, Б-гүй
Гар цайлгаагүй болохоор аль нь ч надаа за гээгүй
Эмчээ би айгаад байна аа
Яагаад та найгаад байна аа
Яагаад та зоох газраа ийм удаан хайгаад байна аа
Улаанбаатар, миний диваажин бас там
Машинууд нь гулгаж тоглох гялайчихсан зам
Улаанбаатар, миний характерын зүм
Эхлүүлсэн ажил дуусна дараа жилийн зун
Улаанбаатар, олон дурсамжаар дүүрэн
Настай хүний үүрсэн цүнхийг орцонд нь шүүрнэ
Улаанбаатар, миний жаргал бас зовлон
Хэрэг хүлээх хэр зэрэг яргалахаас болно
УЛААНБААТАР

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar