Хорин хэдэн насандаа би юу хийж үзэв
Хорвоог өөрийнхөөрөө харж түүхийг бүтээв
Оносон нь олон мэдээж алдсан байж магад
Өөрөө замаа ол гээд орхиж аав минь намайг багад
Амьдрал өөрөө ухааныг минь хэмжиж байгаа мэт
Тиймээс буруу зөвийг ялгаж хэлэхэд арай эрт
Миний замаар яваагүй байж амаа мэднэ шүү!
Эх минь дуугүй байхад та нар намайг битгий шүү!
Өөрөө өөртөө бурхан болж өөрийн зурхайг зурж
Өөрөөрөө байж алдахаа алдаж өөрөө сурахаа сурч
Амьдрал гэдэг мөсөн дээр халтирч л явна
Босоо аварга ч унаж сурдаг барьц алдаж явна
Үеийнхээ залуус дундаа би жавхаатай явж байна
Төлөхөө би аль эрт төлсөн одоо харин авахаа би авж байна
Миний гутлыг өмсөөгүй байж амаа мэднэ шүү!
Эцэг минь босоогүй цагт та нар намайг битгий шүү!
Азгүйдэж алдаж ононо унаж бүдэрч босно
Гэхдээ ёроолоос л зөв гарцыг нь бодож олно
Хүний жинхэнэ чанар ямар үед ил гардаг вэ?
Гундаж байхад цуг байсан хүмүүсийгээ би мартахгүй ээ
Намайг үглэж эхлэхэд бусдын хэмжээ шууд зөрсөн
Чиний шүтдэг rapper-үүдийг чинь би дэвжээн дээр гөвсөн
Хэзээд би өгсөнө тиймээ мэдээж би өрсөнө!
Надтай rap битгий ярь Мийгаа тэндээс чинь төрсөн!
Миний авьяас олдмол биш төрөлхийн илүү би
Үглэхдээ би эрээ цээргүй их хурлын гишүүд шиг
Бусдын хийсэн дуунууд миний хажууд хагас тал үг
Надаа цаас бал өг эсвэл надаа цаас гал өг
Дараалан суусан нөхдийг араандаа зуусан
Урд минь гарахгүй учир хойноос хараалаа урсаг
Дотроо халаагаад суусан одоо халаасанд нуусан
Миний цэнэглэсэн буу овоо хараандаа тусна
Одоо залуу үеэ дурсана!
Нарангын харанхуй гудам дунд би тоглож өссөн
Ухаан суухын хэрээр тэндээс хурдан холдохыг хүссэн
Дуулахаа би дуулсан үглэхээ бас үглэсэн
Туулахаа би туулсан нүгэл надад шүглэсэн
Би бардам шаана надад үндэс нь байгаа
Миний үг бүрийн цаана давхар үнэ цэнэ байгаа
Үг минь гүйцэгдээгүй цагт өөрийн үзэлдээ би бат
Хэмнэл, үглэх чадвар такт, зүгээр үлдсэнийг нь март
Муу тэнэглэсэн дүү минь би цэнэглэсэн буу!
Энд хэлсэн үг минь цээжинд минь зуу!
Хувилаад тавьсан юм шиг хаа сайгүй illussion!
Би хэлээ хазаад үглэсэн ч бацаануудаас илүү шаана!
Одоогийн rap үнэн элгийн учир нь тал нь хэлгий!
Үнэн үгийг нүүрэн дээр нь надаас өөр хэн хэлэх юм!
Айдгаа ардаа хийсэн, өөдөөс битгий дэмийрээ!
Бидний rap энэ тэр, хөгшөөн энэ бол миний rap!
Өнөө өглөө дуу хийх мөрөөдөлтэй сэрлээ
Чихийг чинь хүлээлгэсэнд уучил өрөө төлөхөөр ирлээ
Одоо болсон, одоо босно өөрөө өөртөө хэллээ
Чихийг чинь цангуулсанд уучил би өрөө төлөхөөр ирлээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri