Гаднаас нь харахад бүх зүйл нь болж байгаа мэт
Харин тогоон дотроо бол хүн хүнээ алж байгаа биз
Хаалгачаасаа хааныг хүртэл худал хуурмагт идэгдэж байна
Цөөхөн хэд нь тэмцэнэ, гэхдээ жижигдэж байна
Үнэн гэдэг үнэ тохироход худал болдог хорвоо
Үнэ тохирсон бол чи аашилж болно өөрийн зоргоор
Итгэж явсан нэгнээс хүртэл зэс нь цухуйж үзэгдэнэ
Хүчтэй нь хүчгүйгээ ялна, ширэнгийн хуульд гүйцэгдэнэ
Ар нуруунаас хутга, хамгийн таньдаг царай
Ингээд бүх зүйл дуусна гэж бодсон юм биш биз арай
Хүний мөс нь хайлаад бүр ус болцон хүмүүс
Өөрөөсөө өөр хэнд ч тусалдаггүй хүмүүс
Буруу зам уруудна мэдээж, уур уцаар буруудна хэзээд
Уруудсаар доройтно гэлээ ч
Араатан зан гаргасан гэж араас нь харамсана дараа нь
Хараасан тараасан бүхнээ алдахдаа харуусна
NO RULES!
Хүчтэй байх тусмаа хүний чанар нь яагаад байчихдаг вэ?
Нүдрүү хараад хэлсэн худал үг чинь дараа нь хаачдаг вэ?
Гэр бүл чинь нэгт үү? аюулгүй байдал гэрт үү?
Нүгэл хаалга тогшиход амьдрах магадлал хэд үү?
Хий эсвэл үхэл түүний духыг нүхэл
Алив гохоо хурдал энэ л хамгийн чухал
Гадуур ярьдаггүй зүйлсийг ардууд мартахгүй
Яагаад ч буцааж болдоггүй цаг хугацаа гэж бий
Хайртай бүхнээ мартаж бүр хүний үнэрээ алдаж
Эрх мэдлийн төлөө тэдний итгэлийг нь галдаж
Энэ замаар явбал чамайг хүндэтгэх үү?
Тулсан газар өөрөөсөө өөр хэнд итгэх вэ?
Хүн болгон амиа болгоно, анх суралцсан замаар
Гэвч үйлийн үр чинь хэзээ ч хаалга андуурахгүй хамаа
Үнэн чамайг иднэ, YOU GONNA LOSE!
Энэ хотын тодорхойлолт There are NO RULES!
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri