Хэтэвчний биш зүрхний нөхөрлөл надад үнэ цэнэтэй
Хүсэл алга баяны боол болсон хэн нэгэнтэй
Харц ардын хүү хаа ч хэлнэ, хамаа алга
Харин нэгнийгээ бүү дорд үз, чөтгөр аваг
Амьдралд сөгдөхгүй чамтай адил би эр хүн
Алдаж, онож үзсэн яадгийн би тэнэг эр хүн
Ассан галын дөл мэт бадамлана, зучил нэм
Анд минь чи зүрх, зориг, хүч нэм
Буян ч байна, нүгэл ч байна атгасан гаранд минь
Зовлон ч байна, жаргал ч байна омогших зүрхэнд минь
Эр хүн юм чинь яадгийн жаахан сэхүүн (Cэхүүн)
Гандан буурахгүй (Буурахгүй)
Мандах нар мэт хийморьтой омог бардам эр хүн би
Тийм ээ, би Монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү
Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би
Амьдралд сөгдөхгүй, гандан буурахгүй
Эр хүн би өвдөг сөгдөн уруудавч
Эргээд босч чадах ноён нуруутай
Алдаа онооны дэнсэнд бүдрэн буруудавч
Засан залруулж чадах Монгол эр хүн би
Өнгө будгийг тохируулж чадах амьдралын зураач
Ухрах араа байхгүй би замд гарсан жолооч
Зовлонтой гар барьдаггүй хэнээтэй сэхээтэн би
Зориг өөдөө бадамлах галын дөл би
Уудам талын сэхүүн салхиа залгин өслөө би
Талын хөх чононд нохойн амьдрал хэрэггүй
Хугацаа дууслаа, цаг нь ирлээ, эрх чөлөө
Даваа бүхнийг даван туулна, гандан буурахгүй
Эрээнтай, бараантай, гараатай, бариатай амьдрал мандтугай
Эгнэгт би бууж өгөхгүйг эргэн санатугай
Галзуу ганц амьдрана, гал шиг асч амьдрана
Гандан буурахгүй, гансарч уйлахгүй
Дандаа дардан байдаггүй амьдралын замдаа
Санадаа цаг хугацааг, эргэн дурс андаа
Нөхөрлөл биднийг үнэ цэнэтэй болгожээ
Нүцгэн үнэнийг мэдэх орон зайг олгожээ
Аз жаргал мөнгөнд үү?
Аль эсвэл өнгөнд үү?
Аав ээж, анд нөхөд, амраг хайртын сэтгэлд үү?
Хайртай бүхнийхээ төлөө энэ амьдралаа зориулна
Гандан буурахгүй
Мандах нар мэт хийморьтой омог бардам эр хүн би
Тийм ээ, би Монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү
Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би
Амьдралд сөгдөхгүй ээ, гандан буурахгүй ээ
Эр бор харцагыг эрвэлзүүлэнхэн
Эргэх амьдралыг эргэцүүлэнхэн
Эрхэмсэг бардам, хараа дээгүүр оршино
Эр хүн би цээж дэлгэн омогшино
Энгийн бай, эгэл даруу бай гэж
Ээж аавын хэлсэн үгс цээжинд байна
Хүн шиг хүн байхыг хүсдэг хүн би
Хүндлэл хүлээсэн андыгаа түшдэг хүн би
Эр хүн л юм чинь уйлвал зүрхэндээ л уйлна
Эрвэлзэнхэн хээр талдаа дуулсан шиг дуулна
Зүрхэндээ гал тээж яваа эр хүн би би
Гандан буурахгүй
Мандах нар мэт хийморьтой омог бардам эр хүн би
Тийм ээ, би Монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү
Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би
Амьдралд сөгдөхгүй ээ, гандан буурахгүй ээ
Ай ай ай ай ай ай ай
Ай ай ай ай ай ай ай
Гандан буурахгүй ээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri