Эргээд харахад энэ амьдралд би халыг үзэв
Эрхэмлэх олон нөхдийн сайн, муу 2 талыг үзэв
Эрх чөлөөнд ташуурч элдэв зүйлрүү далийж үзэв
Энгийн дүртэй нэгний инээдний цаана залийг үзэв
Эхэлсэн байж би тэгээс биш хасахаас
Элдэв доромжлол бас чадахгүй гэж басахаас
Эсрэг зогсох хүчинд урам хугарж няцахаас
Энэ улсын нийслэл хотын алслагдсан нэг захаас
Асуудал их байсан ч арга мэх нь дундраагүй
Асар харанхуйд ч миний гэрэл унтраагүй
Чамлах үгсийн өөдөөс чадал мэдэж нудраагүй
Цаашаа ахих тусам бэрхшээлд би гутраагүй
Амьдрал өөрөө надаар аливаа үгсийг тэрлүүлсэн
Авах гээхийн бодлоор бүхнийг би эргэцүүлсэн
Хэрхэн үүнийгээ хийхээ мэдэлгүйгээр эхлүүлсэн ч
Хэний ч өмнө хэлнэ мөрөөдлөө би биелүүлсэн.
Хүнд хэцүү бүхий л зүйл хойноос минь татсан ч
Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
Амаргүй олон зүйлд ардаас минь татсан ч
Би дүүлэн ниснэ тэнгэр дээгүүр
Артай хүний аманд аймар ихээр багтаж явлаа
Ажил хөдөлмөрөө бусдад шулуулж шатаж явлаа
Байх байхгүйн зовлонд багалзуур минь хатаж явлаа
Бат нөхрийн урмын үгэнд баясаж бас багадаж явлаа
Өвгөдийнхөө сургаалийг өмнөө би зарчим болгож
Өнгөрсөн нэг алдаанаас хоёрыг би тунгаан бодож
Өрсөлдөөний талбарт өнгө ижил нөхдийг тосож
Өнгөт орчлонд өөрийн өрх гэрийг татан босгож
Хийсэн зүйлээ бодоход хэцүүг огт туулаагүй мэт
Хийх зүйлээ төсөөлж өчнөөн сэдэвийг дуулаагүй мэт
Хэв маяг минь хэнийг ч огт хуулаагүй шиг
Хэрэгтэй гэсэн үгсээ бусдын өмнө нуугаагүй биз
Амьдрал өөрөө надаар аливаа үгсийг тэрлүүлсэн
Авах гээхийн бодлоор бүхнийг би эргэцүүлсэн
Хэрхэн үүнийгээ хийхээ мэдэлгүйгээр эхлүүлсэн ч
Хэний ч өмнө хэлнэ мөрөөдлөө би биелүүлсэн.
Хүнд хэцүү бүхий л зүйл хойноос минь татсан ч
Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
Амаргүй олон зүйлд ардаас минь татсан ч
Би дүүлэн ниснэ тэнгэр дээгүүр
Юу сайхан дур сайхан
Гэхдээ реп миний дур байсан
Цаг хугацаа намайг бүрдүүлсэн
Энд л миний дүр байсан
Зарим нь магтсан зарим нь муулсан
Гэсэн ч хамаагүй би дуулсан
Үргэлж өгсүүр замыг туулсан
Өнгөрсөн түүх минь магад дуурсана
Хүнд хэцүү бүхий л зүйл хойноос минь татсан ч
Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
Амаргүй олон зүйлд ардаас минь татсан ч
Би дүүлэн ниснэ тэнгэр дээгүүр
Хүнд хэцүү бүхий л зүйл хойноос минь татсан ч
Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
Амаргүй олон зүйлд ардаас минь татсан ч
Би дүүлэн ниснэ тэнгэр дээгүүр
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri