Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч (Үг ав)
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
Би энэ газар шорооныхоо эзэн нь
Өвлүүлж үлдээсэн надад өвөг дээдэс эцэг минь
Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь
Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн
Би азгүй хүн би хувь заяагүй хүн
Амиа өгөхдөө эцэг минь бидний огт хаяагүй юм
Харин бид өөрсдийн үр ачаа мартсан
Мөнгө л байвал болоо гээд эд баялгийг нь зарцаан
Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ?
Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ
Чиний цус чиний ухаан чиний газар шороо
Түүнээс ургах ургамар жинхэнэ баялаг гэдэгт орно
Алтыг мөнгөөр зардаг ч мөнгийг хүн иддэггүй
Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй
Болсон юм гэж үү? арай үгүй
Монгол гэдэг элсэн цөл ирээдүйд бид үзэх вий
Хэл хил мал гуравтайгаа хэн баян
Хэн баян? Монгол баян
Хэл хил мал гуравтайгаа хэн баян
Хэн баян? Монгол баян
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь (Гараа дээшээ)
Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач (Гараа дээшээ)
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
Сонс та нарыг наад газраа ухаг гэж
Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж
Баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй
Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү?
Халхын голд өвөө минь японуудтай байлдахдаа
Чиний төлөө үхэе гэж эх орондоо хэлсэн
Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа
Чадсанд арга байхгүй гэж цухалдан үгэлсэн
Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна
Гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу?
Бидний ямраас шалтгаална хойч дараа үе минь
Гэвч энэ мэтээр байвал ирээдүй
Бидний хараан зүхнэ
Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед
Цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
Шингэн бүгдийг ууж болдоггүйг мэдэх үед
Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий
Чиний төлөө явсан Чингис дээдсий бүү март
Халтар цаасны төлөө халхын голыг бүү март
Чиний төлөө явсан Чингис дээдсий бүү март
Халтар цаасны төлөө халхын голыг бүү март
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч (Сайн сайн ойлгооч)
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
♪
Yeah Бүгдээрээ дахиалтаа нэг хамтдаа дуулъя
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
Yeah
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri