Yeah!
♪
Урд цагт бидний зовлон жаргал нэг байлаа
Улиран одох хугацаа зангилааг чинь тайлаал
Урсгаад авах одох юм гэж огт санаагүй
Урьдын явдал юу болсон хэнд ч хамаагүй
Биенээсээ нуух нууц бидэн үгүй байлаа
Бэрхшээлийн дунд би чамд дөхөм байлаа
Чиний олсон амжилт миний хувьд баяр байсан
Чимхийн төдий муу үг бүрийг чинь би хаяж байсан
Алхаж гишгэх бүрт нь ардаас чинь түшээд
Алдаж бүдрэхэд чинь гарт байгаа хүчээр
Бүхнийг шийдэж чиний өмнөө би зөнч болсон
Гэсэн ч хөдөлгөөн бүрийг минь чи өмчилсөн
Хонгилийн чинь үзүүрт гэрэл асаасны төлөө
Хонжооны харцаар чамайг чи юунд гөлрөөв
Хийсэн бүхэн минь чиний хувьд чиний бүтээл
Хэдэн үгсээ хэрхэхийг минь харин надад үлдээ
Чи бодсон намайг хаяад дээш одсон
Чихэрнийхээ амтанд хэт шунаад гоёж гоодсон
Чимээгүй энэ бүхний би харан тэссэн
Үнэндээ би хэдийн чамайг хаяад дээш ниссэн
Зүү орох зайгүй зүгээр сайхан найз байсан
Зүсэр бороод шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаара би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Зүү орох зайгүй зүгээр сайхан найз байсан
Зүсэр бороод шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаара би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Чамайг хоол болгож чамайг зоос болгож
Чиний сэтгэлийг би оргүй хумхын тоос болгож
Хэзээ ч дорд үзэж доош харсан удаагүй
Харин чамайг бусдаас өмгөөлж явсан удаа бий
Одоо ч хэл нэгэн дэргэд муу үгээр
Чамайг хэлэхэд дотроосо би дургүй хэвээр
Нэгэн миний амьдралд жаргахдаа чамайг үгүйлж билээ
Зовохдоо биш жаргахдаа чамайг үгүйлж билээ
Амтыг нь гарвал хүлхсэн
Чихрээ нулимах адил намайг түлхсэн
Найзын тооноос нэрийг минь зүлгэсэн
Бараг амьдаар минь бүрэлгэсэн
Чамд хэн байснаа үзүүлэхсэн чамаар дүйцүүлэхсэн
Үнэ цэнээ гээсэн хошин занд чинь гомдолтой биш
Өөрийгөө найзаасаа илүүд үзэх толгой биш
Нэгэнт сэвтсэн харьцаа эргэж нийлэх нь үгүй
Сэтгэлийг минь хэн ч юугаар ч хэмжиж дийлэх нь үгүй
Hey
Hey
Зүү орох зайгүй зүгээр сайхан найз байсан
Зүсэр бороод шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаара би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Зүү орох зайгүй зүгээр сайхан найз байсан
Зүсэр бороод шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаара би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Зүү орох зайгүй зүгээр сайхан найз байсан
Зүсэр бороод шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаара би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri