Ээе намайг сонсожийн уу?
Надад та нараас асуух асуулт байна
Миний Монгол хаашаа явна надад хариулт алга
Мэдэх нэг нь байвал асуултанд минь хариуг олох
Итгэл найдвар хоёроо алдахгүйн тулд зүтгэсээр
Эргэх цагийн эрхэнд эцэг эх минь элгэрсэн
Гаднаа гангалах дуртай толгой хоосон залуус олон
Ганцхан үнэн гэвэл ирээдүй минь тэднийх болно
Ах захын эрин мэндлэх хүндлэх ёсоо мэдэхгүй
Алиа дүү нар минь энэ хүнийг хэрхэн шийдэх үү?
Хаан заяанд итгээд хар ажлыг голж байдаг ч
Харийн нутагт очвол харин хийгээд болж байдаг
Өнгөрсөн түүхэнд буцах хүслээр зарим туулширсаар
Үзээгүй нийгэмээ хүсэх өөр бусад нь олширсоор
Өөрийгөө л шүтнэ өрөөлийг үгүйсгэнэ
Өөрийн хийсэн зүйл жонхуу байсан ч төгс гэнэ
Амь амиа бодсоор хувь хувиа хичээнэ
Уг нь Монгол хаашаа бид бүгд тийшээ
Өнөөдрийг өнгөрөөж чадвал маргааш бидэнд хамаагүй
Өч төчнөөн асуудал байвч өрөвдөхөөс цааш хэтрэхгүй
Үнэний туг толгой дээрээс өөр өгсөн худал хуурмаг
Өнгө дагасан жижиг бодолоо өвөртлөөд бид хаачих вэ?
Уураа урдаа барина ухаан нь тээр цаана
Учир явдлын тухай бодит байдлыг тээр шаана
Мулгуу мухар сүсэг боловсролоос дээр байна
Тийм ч учир дээгүүр чинь холыг чинь идсээр байна
Мэдсээр байна амьдрлыг шийдэх гэнэ зоргоор
Буруу зөвдөж зөв бурууддаг хорвоо
Олон тэнэг суугаад мэргэдийг ээ шүүдэг болсон
Оройгүй тэнгэр мэтээр пиарыг хөөдөг болсон
Эрхээ ярихаас биш үүргээ огт мэдэхгүй
Ирээдүйгээ илүү өнгөрснийг шүтэх юм
Бусдын өмнө хүлээх хариуцлагаа бодохгүй
Буруу зөвийн тухай хов үнэхээр шодох юм
Цахим орчинг нэгжээд муу хүн нэгч үгүй ч
Цаашаа бодит амьдрал сайн сайхан хэрэгжихгүй
Амжилтыг тоогоор хэмжих атаагаар дүүрэн нийгэмд
Ад болсон зүйлийг хэлэх аргагүй бидний гэм юм
Өнөөдрийг өнгөрөөж чадвал маргааш бидэнд хамаагүй
Өч төчнөөн асуудал байвч өрөвдөхөөс цааш хэтрэхгүй
Үнэний туг толгой дээрээс өөр өгсөн худал хуурмаг
Өнгө дагасан жижиг бодолоо өвөртлөөд бид хаачих вэ?
Өнөөдрийг өнгөрөөж чадвал маргааш бидэнд хамаагүй
Өч төчнөөн асуудал байвч өрөвдөхөөс цааш хэтрэхгүй
Үнэний туг толгой дээрээс өөр өгсөн худал хуурмаг
Өнгө дагасан жижиг бодолоо өвөртлөөд бид хаачих вэ?
Эргээд нэг хар бахархах түүх байна
Ирээдүйгээ бод тэдэнд үлдээх юу байна?
Энэ их зүйлээ мартаад ичих гэдгийг мэдэхгүй
Энэ цагийн эзэд эрээ цээргүй эдийг хөөнө
Байгаль хязгааргүй баялаг гэдэг хязгаартай
Баялагын төлөө байгаль сүйтгэх хэр таатай
Эх орны минь дайснууд биш өөрсдөө бид уруудуулна
Эрхэмлэх зүйлээ мөнгөөр зараад нэрээ шороодуулна
Итгэх үнэмшил үлдээх үнэ цэнэ мөнгө юм бол элсэн цөлд
Мөнгө гэдэг мөнх амьдрах хүний дор
Харьцлага алдсан хамаг олон төөрсөөр байна
Хаашаа яваа гэдэг ээ анзаарах хүн цөөрсөөр байна
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri