Kishore Kumar Hits

Amra - Farewell şarkı sözleri

Sanatçı: Amra

albüm: Never


Чиний царайг хэзээ ч би мартахгүйнээ
Чихэнд шивнэсэн үгэнд чинь итгэсэн хэвээр
Инээхэд чинь хонхойдог чиний хөөрхөн хацар
Үнсээд баймаар чиний тэр уруул амыг
Санаж байна уу чи бидний анхны болзоог
Сандарч мэгдсэн ч аз жаргалдаа умбан байсан
Халуун харцаараа биеийг минь цоо ширтэнэ
Хамаг бүхнээ хаяад чамайг гэхэд би бэлэн
Чиний өмнө би буруугүй ээ
Бурууг чамдаа ч тохох аргагүй
Чи надад хэлээч
Одоо бүх зүйл ингээд дууссан уу
Чи миний ханхүү минь болсон
Би чиний гүнж байж болох байсан
Гэхдээ тэгээгүй хувь заяа надад өгөөмөр хандсангүй
Бидэнд олон адил шалтгаан байсан
Тэр бүхнийг хаяад зөвхөн биесээ нөхсөн
Халуун цээжийг чинь тэвэрч налж хэвтэхдээ
Хатан хааны титмийг би зүүсэн байсан
Больё хаяъя гэж ярьсан бүхнээ чи минь
Болгоё бүтээе гээд намайг орхиод одсон
Чамаар дүүрсэн миний тэр тэнэг зүрхийг
Чадвал хаяад явчхаарай хэрэггүй
Хэрэггүй
Чиний өмнө би буруугүй ээ
Бурууг чамдаа ч тохох аргагүй
Чи надад хэлээч
Одоо бүх зүйл ингээд дууссан уу
Чи миний ханхүү минь болсон
Би чиний гүнж байж болох байсан
Гэхдээ тэгээгүй хувь заяа надад өгөөмөр хандсангүй
Чиний өмнө би буруугүй ээ
Бурууг чамдаа ч тохох аргагүй
Чи надад хэлээч
Одоо бүх зүйл ингээд дууссан уу
Чи миний ханхүү минь болсон
Би чиний гүнж байж болох байсан
Гэхдээ тэгээгүй хувь заяа надад өгөөмөр хандсангүй

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar