Одко, Оpozit Гантулга
Opozit
Би бол улаан залаатай Mонгол хүн
Миний ар нуруунд тэнгэрийн хөх толбо бий
Хээрээр гэр хэцээр дэр хийж
Хэнээс ч эмээлгүй дээд өнгөн бэлчээр дээр хөлөө жийж
Айл айлын босго алхаж
Архи сархад эргүүлсэн
Ааш сайтай зон олон минь
Зочломтгой ахан дүүс минь
Үндэсний зоог өнөө бууз, ааруул, ээзгий, борц
Үлгэр ярьдаг эмээгийн сүүжин ээмэг 1000 сорьц
Хээгүй хүдэр хар эрчүүд
Хэт хутга цахиуртай
Дээлээ хийгээл дэргэж нанчилдаал нахиу хамартай
Амар байна уу? мэнд амар алив дээшээ суу
Аятай өвөлжиж байна уу? аагтай цайны дээжээс уу?
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Эрчүүд нь бөх барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй

Монгол халх залуу ус ууна мэнд асууна
Дашмаг гаргаж дарс цуг мулталж ууна
Найр тааралдана, надаар ёстой дутна
Нармайгаа нээсэн ч найраа ганц дуусгана
Ташуураараа тархинд нь, тас дуусгана
Хот айлийг хонь малтай нь цугт нь буулгана
Хонгор сэнжүүхэй байвал мориндоо сундлана
Хойт уул даваад сонгинодож цовдлоно
Бэлчээр хэсүүчлэн басган эргүүлнэ
Зэлүүхэн талын зүлгэн дээр нүцгэн хэвтүүлнэ
Цөг гэм, нүгэл гэм хийсэн бишээ
Билэг танхай Монгол хүний тод жишээ
♪
Уухай
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Эрчүүд нь бөх барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Эрчүүд нь бөх барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш
Батболдын Одбаяр найранд гурван дуутай
Баргийн наадамд түрүүлэхгүй ч гурван даваатай
Эсгий гэрийн хойморт төрөөгүй ч би тэнд өссөн
Эргэлзэх зүйлгүйгээр би дээл өмсөнө
Улс ус амьтнийг уяртал исгэрнэ
Тэнгэр газар шороог доргитол хархирна
32 цагаан лонх энүүхэнд дутаахгүй
Гунан үхэр гуч байсан ч хэзээ ч гудайхгүй
Өвөлжөөнөөс үнэртэнэ малын хэвтэр аргамжаа
Халуун наранд өдөржингөө дээлтэй гадаа
Морь нь ам нь цангаад хэдэн хонио хайгаад
Чоноос үл айна босонгуут үүр цайна
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Эрчүүд нь бөх барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Эрчүүд нь бөх барилддаг салтаанд чинь сармаа орооно
Эмс охид маань шүлсийг чинь гоожуулам хацар гоо
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй
♪
Ам цангав, айраг ууя үүнээс цааш газар үгүй
Үүнээс цааш газар үгүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri