Kishore Kumar Hits

Opozit - Gegeen Cagaan Ugloo şarkı sözleri

Sanatçı: Opozit

albüm: 3rd Year of Microphone Era


Борооны үүл хурдгүй өнгөрсөн цагийн эхлэлд
Бойтогноосоо дөнгөж салсан 2 жаалын хийсэн нээлт
Найз, үеийн нэгнээс яагаад ч юм өөриймсөг
Найз, үхэх хүртэл нэхэл хатуу ертөнцөд
Жартгар нүдээрээ жаргал дуудаж жавар үргээнэ
Жаахан ч гэсэн хуваагаад л иддэг ховорхон хүн
Жанибек Гүррагчаа 2 шиг сураггүй ч
Жаазанд бол байгаа зураг нь харин сураггүй
Тэгээд салдгүй тэнэг новш байхад тэр л миний хажууд
Тэнцвэртэй бай гэж тэнгэр үгсээрээ тэжээж
Тэртээ алсыг зорихоо ч тэр л хэвээрээ хээв нэг
Тэнэг минь чи жаргана шүү гэж чихэнд шивнээд
Эргэж ирэхгүйгээр манийг орхиод одсон
Энэрэл урьдынхаараа нэг л өдөр ирнэ гэж бодсон
Гэвч одоо хүртэл байдаггүй утас нь унтраатай
Гэгээн цагаан өглөөгүүр сэтгэл нэг л уйтай
Хажууд байна хажууд байна чи хэлэх үгийг чагнаад
Хамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
Хожим хаа нэгтээ уулзах юм шиг холын холыг зорьсон
Хоцроод үлдсэн манийгаа хойноо гээгээд одсон
Нүдэнд харагдана уугаа, уугаад л суугаа
Бодолгоо дарагдана хэлээ залгисан юм шиг дуугаа
Гарыг минь чанга атгаад явах нь сүүлийнх байсан гэж хэн мэдлээ
Гарцаа байхгүй ээ, учрах л ёстой чи ахиад мэндлэнэ
Нэг амь тасрахад нэг нь мэндэлж
Нилээдгүй хэцүү байсан ч энэ хүн элгийг минь дэвтээж
Хувьтай сарахад бүрийг чамтай тулгаж ууна
Хуучны танил чамайг хагацал улам эрхэм болгожээ
Хэлсэн шүү гэж ам өчиг авдаг шигээ
Уулзах өдрөө товлочихоод ирэхгүй байна гэж санасангүй
Бусдыг хайрлаж, бусдаар хайрлагдаж явсан
Баталгаа нь энэ олон хүмүүсийн цээжнээсээ хальсан нулимс
Нааш ир гэхийн завдалгүй цаг хугацаа дэндүү хурдан
Найрын ширээн дэр нэг хундага илүүдэж чамаар дутна
Эхийн элэг эмтэрч бүсгүйн хөнжил эзгүй
Хэдий тийм ч гэсэн одоо чи салхи шиг эрх чөлөөтэй
Хажууд байна хажууд байна чи хэлэх үгийг чагнаад
Хамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
Хожим хаа нэгтээ уулзах юм шиг холын холыг зорьсон
Хоцроод үлдсэн манийгаа хойноо гээгээд одсон
Хажууд байна хажууд байна чи хэлэх үгийг чагнаад
Хамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
Хожим хаа нэгтээ уулзах юм шиг холын холыг зорьсон
Хоцроод үлдсэн манийгаа хойноо гээгээд одсон

Opozit-ийг эртээ урьдын цагт
Жижхэн амьтан байхад тэр л ганцаараа сонсож
Тэр л ганцаархнаа дэмждэг байсан
Одоо харин шинэ дуунууд хийсэн сонсох хүнгүй болчлоо
Хөгшөөн зөндөө олон шинэ дуу хийжийн шдээ сонсохгүй юм уу?

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar