Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж
Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр тайван
Сартай шөнө хамгийн сайхан
Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэн дээ
Чамайг санана даа, санана даа, санана даа
Санан, санан, санан санасаар
Чамайг санана даа, санана даа, санана даа
Санан, санан, санан санасаар
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буудуулсан тархи чамайг асууж
Цээжин дээр минь чимээгүй лугших
Зөрүүд зүрх минь чамгүйгээр оршиж
Цэвэр агаар, дулаахан гар
Жаргах нар, зам дөт хязгаар
Байсан зүйл байхгүй хоосон
Байсан дурсамж дотроос нь
Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь шатаагаад би
Чамтайгаа л үлдэхсэн дээ
Чамайг санана даа, санана даа, санана даа
Санан, санан, санан санасаар
Чамайг санана даа, санана даа, санана даа
Санан, санан, санан санасаар
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri