Намрын гунигтай үдэш байлаа
Ахиад би зуныг хүлээсээр л сууна аа
Хэн юм бэ?
Хэнийг харуулдан сууна вэ?
Хэр удаан хэн нэгнийг ингэж хайх вэ?
Хаашаа чи яарна вэ?
Санаанаас ургасан сайхан дэлбээ юу чи?
Саваагүй насны минь сарнисан бодол юм уу?
Салхинаас ч хурдан юм
Мартахаас ч хайран юм
Гуниг ба гутралаар сэтгэлээ уудлахаас
Дуугүй байсаар залхлаа
Дугтуй дүүрэн өвөл байна
Үнэндээ үнэн байна
Цээжинд минь хөндий байна
Хэнд ч үүнийг хэлсэнгүй ээ
Цас цагтаа ирсэнгүй ээ
Цас цагтаа ирсэнгүй ээ
♪
Шаргал навчин гунигаа үлдээгээгүй
Шархалж үлдсэн сэтгэлээ үлдээхгүй
Сартай шөнийн гэрэлд ганцаар алхлаа
Сайныг бодож ирээдүй гэрэлтэй харагдлаа
Хаанаас ирэх вэ?
Хаана байна тэр хүн?
Хамгийн дотно санагдана надад өөрөө
Хөврөн он цаг хугацааны төөрөг өнгөөр өнгөрнө
♪
Гуниг ба гутралаар сэтгэлээ уудлахаас
Дуугүй байсаар залхлаа
Дугтуй дүүрэн өвөл байна
Үнэндээ үнэн байна
Цээжинд минь хөндий байна
Хэнд ч үүнийг хэлсэнгүй ээ
Цас цагтаа ирсэнгүй ээ
Цас цагтаа ирсэнгүй ээ
Цас цагтаа ирсэнгүй ээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri