Би зүрхийг чинь шархлуулж чамайг
гомдоосон
Эцсийн боломжийг чи надад олон олгосон
Энэ жинхэнэ хайр байсан болохоор бид хамтдаа зовсон
Миний буруу байсан ч чи миний талд зогссон
Чи одоо чөлөөтэй яг л шувуу шиг
Хайртай гэж чамайг би зовоохгүй
Асуудалд хүлээцтэй зүрх чулуужсан
Шаардаж байна чанга байхыг
Би ганцхан чамайг хайрлаж үзсэн
Дайчилсан хамаг байдаг хүчээ
Гэхдээ л энэ хангалтгүй
Салахаас өөр сонголтгүй үлдлээ
Чи зөвхөн монголдоо
Хайртай гэвч онгоцоор нислээ
♪
Би чамд хайртай болохоос нулимасанд чинь донтоогүй
Чиний талаас чамаас өөр хэний ч үгийг сонсоогүй
Чи бид хоёрыг сална гэж бусдын тавьсан бооцоо бий
Чи хэлдэг байсан бүгдийг нь орхиод зугтая эндээс хол очъё
Чи одоо чөлөөтэй яг л шувуу шиг
Хайртай гэж чамайг би зовоохгүй
Зүрх чулуужсан зүү ч нэвтлэхгүй
Шаардаж байна чанга байхыг
Би ганцхан чамайг хайрлаж үзсэн
Зориулсан ганцхан байгаа зүрхээ
Гэхдээ л энэ хангалтгүй
Салахаас өөр сонголтгүй гэж үү
Чи зөвхөн монголдоо
Хайртай гэвч онгоцоор нислээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri