Kishore Kumar Hits

Enerel - My Mommy şarkı sözleri

Sanatçı: Enerel

albüm: My Mommy


Миний ээж хамгийн хөөрхөн нь болохоор
Би царай муутай байх боломж обсо
Миний ээж хамгийн хөдөлмөрч болохоор
Ажлаа тараад иртэл нь ширтэнэ цонхоор
Миний ээж хамгийн ухаалаг болохоор
Аав минь алдахад түүний талд зогсдог
Миний ээж хамгийн мундаг тогооч
Таны хийсэн хоолнууд одоо ч амтагдана
Ээжтэй хүн эрх
Гэхдээ жаахан тэнэгдүү
Мэддэггүй юм байна лээ
Ээжийнхээ үнэ цэнийг нь
Айлын ээж хүүгээ дуудаж байна миний хүү
Ядаргаатай юм гээд уурлаж байна тэнэг хүү
Цаг нь болохоор ойлгоно гээд өнгөрөөнө чимээгүй
Цагийн сайханд тэдэн шиг явсан таны хүү
Сүүлийн үед таныг их санаад яг юуных вэ?
Хамгийн сайхан ээжтэй хүн юундаа л гуних вэ?
Болдогсон бол өдөр болгон зүүдэлмээр
Одоо намайг таны нуруунаас зүүгдсээр
Уул өөд та намайг тэврэхгүй гэж уйлуулна
Унтахдаа би хариугаа авч таныг дуудуулна
Тэнгэр тэр үед ямар өнгөтэй байсныг санахгүй
Таны царай тэнгэрлэг байсныг би мартахгүй
Үргэлж намайг уйлуулна ямар нэгэн аргаар
Одоо ч та намайг уйлуулж байна энэ бол жаргал

Миний ээж миний төлөө олон нарийн мэргэжилтэй
Таны сүүдэр надаас холдоход хорвоо ертөнц эргэчилтэй
Ачийг нь дандаа хариулахсан
Хүү нь хичээнэ ирэх жилдээ
Бүх л хорвоог захирсан ч
Бүдрэхвий гэж сэрэмжилдэг
Миний ээж хэзээ ч мөнгөний төлөө ажиллаагүй
Хумсалж өгсөн сэтгэлийг минь дутуу үнэлж хайчлаагүй
Ээж гэдэг үгийг хэн ч хорих эрхгүй
Энэ үг өөрөө гялалздаг гинж гоёл хэрэггүй
Ээж минь дэргэд байхад надад айгаад байх юм байхгүй
Энэ үгээрээ би flexin' гайхаад байх юм байхгүй
Сайн хүү байхын талаар өмнө нь олон удаа сонссон ч
Байж чадаагүй ард үлдээсэн хором бүртээ хорсдог
Гэвч би одоо бодохоор урсах нулимс салхинд туугдана
Ээж минь зөв хүн болохоор уяхан сэтгэл тарьсан суутан
Цаг минут тутамд алдаж байхад гэнэт айсан
Цаад утгыг нь ойлгодоггүй цамаан бас би тэнэг байсан
Надад олон буруу зөрүү найдаж болохгүй үнэн зөрүүд
Ээжийн залбирал хаадаг болохоор энэ бүх муугаас хуруу зөрнө
Үрчлээ суусан газар бүр чинь зөвхөн инээснийх байг
Үүнээс илүүг хаанаас ч олохгүй энэ бол шинээс шинэ хайр
Та минь байдаг болохоор хэзээ ч аз жаргалаар дутаагүй
Олон хайранд эрхэлж өслөө дутуу явсан удаагүй
Бүтэн нойртой хүн болгох гээд бүүвэйлэн унтаагүй
Бүсгүй насаа зориулаад нүүрээ ч тайван будаагүй
Нэг л мэдэхэд намайг олдог
Насан дээр чинь яваад очлоо
Тэгээд тэндээс гайхаад бодсон
Hustle хийнэ гэж яасан бол доо?
Би хүүхдээрээ холдож одсон цаг хугацааг би буцаахсан
Ээж нүдээ нээ одоо ч гэсэн хар хурдаараа зугтаамаар
Урамтайяа урамтай зурагнаас чинь дуу гардаг
Уушгинаас минь уур савсав ч утасдахаар чинь унтардаг
Би хүүхдээрээ холдож одсон цаг хугацааг би буцаахсан
Ээж нүдээ нээ одоо ч гэсэн хар хурдаараа зугтаамаар
Болдогсон бол өдөр болгон зүүдэлмээр
Одоо намайг таны нуруунаас зүүгдсээр
Уул өөд та намайг тэврэхгүй гэж уйлуулна
Унтахдаа би хариугаа авч таныг дуудуулна
Тэнгэр тэр үед ямар өнгөтэй байсныг санахгүй
Таны царай тэнгэрлэг байсныг би мартахгүй
Үргэлж намайг уйлуулна ямар нэгэн аргаар
Одоо ч та намайг уйлуулж байна энэ бол жаргал

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar