Хамгийн сүүлд хэзээ үнссэнээ би мартаж орхижээ
Дуртай байсныг чинь санаж байна
Ээжийн минь авч өгсөн ориг жэйд том мэдсээр
Байж хөлдөө углахад чинь би зурагт харж
Чамайг өргөх дуртай байж билээ
Хэдий ямаа гурав туранхай ч
Хэдий ямаа гурав туранхай ч
Цамцны минь зах уранхай ч
Чиний харц цаанаа л нэг жигтэй
Намрын шөнө хэдий харанхуй ч
Танай орцны үүдэнд шанаадуулаад суугаад
Санааширхаас өөр аргагүй
Өрөөний чинь гэрэл унтрахаас нааш би гэртээ хэзээ ч харихгүй
Олон жил чиний араас гүйгээд тэр шөнө чамайг хүсч билээ
Маргааш нь хичээл дээр танихгүй юм шиг царайлахад чинь
Багшийн хажуу индэр дээр даалгавараа уншихын оронд би
Хэний ч санаанд оромгүй чи урд шөнө намайг үнсчихээд
Өнөөдөр юу ч болоогүй юм шиг царайлаад байгаагаа чи хариулаач гэхэд
Ангийн хүүхдүүд орилоод чиний харцанд дулаа туяархаад
Сэтгэл зүйн багш уяарсан тэндээс бүх зүйл эхэлсэн
Чи дараа нь намайг үнссэн disco bar-д би чамайг буруу ойлгосон
Чи уруул дээр минь kiss goodbye
Үнсээд баяртай үзүүлсэн бүхэнд чинь
Үнэхээр баярлалаа өнгөрсөн бол хичээл
Үлдэх цаг хугацаанд өөрийгөө би хичээе
Үнсэж аргадаад үнэхээр баяртай
Үнсээд баяртай үзүүлсэн бүхэнд чинь
Үнэхээр баярлалаа өнгөрсөн бол хичээл
Үлдэх цаг хугацаанд өөрийгөө би хичээе
Үнсэж аргадаад үнэхээр баяртай
Зарим зүйлсийг заавал хийнэ гэдэг
Зарим зүйлсийг яавал би үлдсэн цааш явах вэ?
Амьдрал дагалдаж ирдэг зааваргүй гээд зэмлэлээс өөрийгөө аварахгүй
Үйл үгсээс сурах үр дагаварыг хийж хэлснийхээ дандаа дараа биш
Учир нь амьдрах ухрах араагүй
Аз болоход хүмүүсийн дийлэнхи ухаалаг бас хүлцэнгүй
Хичээж байгаа завыг гэвч хөөрхий надад жаргахаас өөр зам үлдсэнгүй
Ойрын хэдэн жилдээ багтааж хуримаа хийгээд гудамжаар бусдын шүлс цуглуулж
Бодож санасан зүйлс их байна аа тиймээс тэднийхээ төлөө хөлс дуслуулж
Хэн нэгэн миний зөв байсан гэдгийг батлахын тулд биш ээ
Нутагтаа элэг бүтэн энх тунх амьдрахын тулд хичээнэ
Зарим намайг амжилтгүй байна чи хийхдээ сайн бод гэх шиг
Нэг зүйлийг сануулахад би чинь хүн болохоос бол биш ээ
Чи надад тус болж чадахгүй байгаа чинь надад тус болж байна
Би чамд тус болохыг хүсч байна тиймээс kiss goodbye
♪
Үнсээд баяртай үзүүлсэн бүхэнд чинь
Үнэхээр баярлалаа өнгөрсөн бол хичээл
Үлдэх цаг хугацаанд өөрийгөө би хичээе
Үнсэж аргадаад үнэхээр баяртай
Үнсээд баяртай үзүүлсэн бүхэнд чинь
Үнэхээр баярлалаа өнгөрсөн бол хичээл
Үлдэх цаг хугацаанд өөрийгөө би хичээе
Үнсэж аргадаад үнэхээр баяртай
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri