Орчлонгийн зулай дээр туяхан хөлөө жийгээд
Одтой тэнгэрийн доор мэлмий юугаа нээгээд
Өрлөг эхийн хайрын мишээлд өсөж
Өлгийн дууг анх би сонссон юм гэнэ лээ
Хичнээн өдөр халуун элэгэндээ тэвэрсэн юм бол
Хичнээн шөнө унтах нойроо умартсан юм болдоо
Гуниг баярыг ээлжилэн хослуулсаар
Голт зүрхийг нь минь дэвтээсэн билээ
Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй
Өлгийн дуу мөнхийн дуу
Хүү минь ухаан сууж сайн хүн болоорой
Хучсан өлгийнөөс ниссэн шувуухай юм шүү
Эрдэм номын далай есөн хүслээр
Эх орноо бахдан хайрлаж яваарай
Харь элэгийн хүн ч өлгийн дууг ч ойлгодог билээ
Харгис дайсан ч өлгийн дуунд уяардаг юм билээ
Эхийн сүүний амьтай эх орон
Хан хорвоо шүлгийн дуунд уяарна
Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй
Өлгийн дуу мөнхийн дуу
Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй
Өлгийн дуу мөнхийн дуу
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri