Ээ найз минь дээ гутарч шаналах хэрэггүй
Тэр өөрөө чамайг хаясан бол битгий тоо хэнэггүй
Сална гэж салчхаад одоо бас нийлье гэнэ үү
Чи тэгээд бодож үзье гээд хэлцэн гэл үү
Ямартай ч амьдралд юу болохыг яаж таахав дээ
Чам шиг гоё охин ахиж олдохгүй дээ
Хэрэв би эрэгтэй байсан бол лав ингэхгүй байсан
Аанхаан алив чи аан гээ ээ ээ ээ
Чи минь гүнж лусын дагина
Мартаж болохгүй биз ээ бас сахиусан тэнгэр
Тэр дуу хоолой үс гэзэг нүд бүгд минийх
Аа бас мэдээж миний амь бие бүхэлдээ чинийх
Чамайг минь өөлөх зүйл гэж үгүй лав л миний нүдээр
Монгол эмэгтэй харц алхаа гишгээ гэх үү дээ
Үүнээс авхуулаад янаглах чинь хүртэл шүү дээ
Харин одоо биеэ сул тавиад аниараа хоёр нүдээ
Гэж хэлцгээж л байдаг юм нэг их битгий тоо
Тэвчис хийгээд үзээрэй хэдэн хоногтоо
Худлаа баахан уран цэцэн үг яриа
Хэнд ч хэрэггүй үгсийн төлөө чи битгий яар
Зүгээр л чамайг энгийн бүхэн дээр хайралдаг
Инээхийг чинь хараад бүр хайр нь хүрдэг
Жижигхэн зүйлд баярлуулж байхад дуртай
Хүсэж байгаа залуу чинь яг л ийм дүртэй
Чи минь чи минь чи минь битгий аашлаач дээ
Идэх дуртай зүйлийг чинь би аваад өгье
Өө цаг хардаа одоо хаачлаа ш дээ
За ямар ч байсан би яаж ийгээд олоод ирье
Хөөрхөн чи минь битгий уйлаарай
Чи минь уйлах ёсгүй надад яг л хууль
Гунигтай байвал дуртай дуугаа чангаар дуулааарай
Чи минь хорвоод хосгүй хүсвэл өдөр бүхэн дуул
Хэн нэгэн нь янаг харцаа шидэлж байлаа ч
Би араар нь тавихгүй
Амьдрал аа холбочихлоо гэж болзсоор болгосон мэт зовоохгүй
Яаг юу чамайг минь зовоо вэ дээ
ханхүүгээ гэж итгэсэн чиний буруу биш ээ
Чамайг минь яасан ч их гомдоогоов дээ
Гомдож байна гэдэг чинь нэг л энгийн биш ээ
Хэн хэнийх нь талд эцэст нь би орох шивдээ
За яахав би түүнд очиж хэдэн үг шиднэ ээ
Хэн хэнийх нь талд эцэст нь би орох шивдээ
За яахав би түүнд
Гэвч та хоёр чинь хоёр талд яаг ижилхэн
Алив бос залуу минь өөрөө юу гэж ч хэлхэв
Тэр чамайг очихыг чинь хүлээж байхгүй юу
Аргадаад нэг үнсэхэд болно үзээд алдахгүй юу
Чамд өөр өмсчихөөр юм байхгүй юу
Сампирсныг чинь хараад тэр лав баярлахгүй ээ
Надад итгэ тэр уулзахгүй маяглахгүй ээ
Мэдээж бас юу юугүй найр тавьж аяглахгүй ээ
Мэдээж бас юу юугүй найр тавьж
Юу юугүй найр
Юу юугүй найр тавьж аяглахгүй ээ
Би ч гэж би эр эмийн хооронд дахиж дальчигнахгүй ээ
Ёоов, Чи ч гэж чи тангараглаарай ахиж шалчигнахгүй ээ
Ёоов, Би ч гэж би эр эмийн хооронд дахиж дальчигнахгүй ээ
Чи ч гэж чи тангараглаарай ахиж шалчигнахгүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri