Kishore Kumar Hits

Chuka - Сүүлчийн Бодрол şarkı sözleri

Sanatçı: Chuka

albüm: Амьдралын Бэлэг


Будант Москва хүйтэн байна
Буурал Хархираагаан санаад л байна
Миний Монголын өвөл нь зун юм шиг
Харийн газрын зун өвөл ч юм шиг
Нутаггүй Монгол байхын тавиланг амслаа
Хадаггүй оросын дунд өнчирч үлдлээ
Буруу яваагүйг минь хөх тэнгэр мэднэ
Бурхан та ч харалган юмдаа
Сэрхээсээ айж унтах ч хэцүү
Сонсхоосоо айж уулзах ч хэцүү
Уртын дууны шуранхай сонсогдоод байх шиг
Уураг цайны ааг нь амтагдах шиг
Шувуунд бас салхинд атаархаж суундаа
Сургаар биш зоргоороо...
Буруу яваагүйг минь хөх тэнгэр мэднэ
Бурхан та ч харалган юмдаа
Бугын дуутай Богд уулын бараа
Бодлоос минь гарахгүй Туулын шугуй
Миний ээжийн цацал нь наддаа ирэх шиг
Тэнгэрийн хаяанд адуу янцгаах шиг
Эх орон таньдаа би гомдох ч эрхгүй
Эндээс буцхын хүсэл минь барагдахгүй
Буруу яваагүйг минь хөх тэнгэр мэднэ
Бурхан та ч харалган юмдаа
Будант Москва хүйтэн байна
Буурал Хархираагаан санаад л байна

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar