Тэнгэр ариун хайрандаа гунигаа нууж өсгөсөн
Дэндүү хатуу үгээрээ заяаг минь тэгшилж өгсөн
Толбо үгүй сэтгэл нь цав цагаан сүү шиг
Туждаа над санагдах миний хайртай ээжий
Туждаа над санагдах миний хайртай ээжий
Хайраа хайрлаж эндлэх өрвөгөр муу хүү чинь
Хатуу үнэний сөрлөг ээжийн хайртай үр чинь
Хэлж боломгүй үгээр таныгаа би гомдоолоо
Хэлье гэж хүү чинь хэлээгүй юм шүү, ээжээ
Хэлье гэж хүү чинь хэлээгүй юм шүү, ээжээ
Нүдэнд ойрхон нулимс шиг мэлмэрч яваа хүүгээ
Нүгэлд ойрхон жаргал шиг эмтэлж яваа хүүгээ
Гарт орсон өргөс шиг адлуулж яваа хүүгээ
Ганцхан удаа, ганцхан удаа уучлаарай ээжээ
Ганцхан удаа, ганцхан удаа уучлаарай хүүгээ...
Уйлахын цагтаа дуудлаа, зүрхний хайлан таныгаа
Унахын цагтаа түшлээ, сэтгэлийн багана таныгаа
Эрх хонгор насны тэр л гэгээн өдрүүд шиг
Ээжээ гэж уулзах тэр л мөчийг хүлээдэг
Ээжээ гэж уулзах тэр л мөчийг хүлээдэг
Нүдэнд ойрхон нулимс шиг мэлмэрч яваа хүүгээ
Нүгэлд ойрхон жаргал шиг эмтэлж яваа хүүгээ
Гарт орсон өргөс шиг адлуулж яваа хүүгээ
Ганцхан удаа, ганцхан удаа уучлаарай ээжээ
Ганцхан удаа, ганцхан удаа уучлаарай хүүгээ...
Ганцхан удаа, ганцхан удаа хүүгээ уучлаарай, хүүгээ...
(Муу хүүгээ ойлгоорой, ээжээ...)
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri