Kishore Kumar Hits

CaMila Silva TG - Durlaagui baisan bol şarkı sözleri

Sanatçı: CaMila Silva TG

albüm: Durlaagui baisan bol


Би энд чамгүйгээр ганцаараа
Би хаа хүрэх вэ ганцаараа
Улаан дарсны амт шиг чиний зузаан уруул
Хүзүүг минь тамшаалах мэдрэмжийг би санаж байна
Би чамд хайртай хэвээрээ насыг барах юм шиг
Хоёул хол зайтай хэзээ хаана уулзахаа мэдэх юм шиг
Аашлахдаа хаясан би бардам зангаа
Энэ удаа чи намайг догдлуулах зүйл хийж намайг авраач
Чиний дулаан гар чинь бүлээнээр
Миний хацрыг зөөлнөөр илэхдээ
Амлалт бүрийгээ чи мартана гэж би
Яаж төсөөлөгдөх юм? Чи намайг одоо хуурсан гэж үү?
Би чамд хайртай
Охин минь
Би чамд хайртай
Охин минь
Хоёулаа учраагүй бас чамдаа би дурлаагүй байсан бол
Ундрахгүй дууны үгс нь хүчлээд ч гарахгүй
Уучлаагүй шөнө бүрийн тоо уулзаагүй өдрүүдийг
Мартахгүйнээ би үнэхээр чадахгүй байна
Хоёулаа учраагүй бас чамдаа би дурлаагүй байсан бол
Ундрахгүй дууны үгс нь хүчлээд ч гарахгүй
Уучлаагүй шөнө бүрийн тоо уулзаагүй өдрүүдийг
Мартахгүйнээ би үнэхээр чадахгүй байна
Үрэгдэхэд ойрхон байхдаа зүрх минь зурагдахад ойлгов би
Түрэгдэж хайрлах буруу байж дэргэдээ жаргахдаа ойлгоогүй
Харласан дотор минь дүүрэн чи байсан ч
Би нар гарахад байлгаагүй
Харамлаж чадаагүй төрх чинь зүүдэнд минь ганц удаа ч айлгаагүй
Хичнээн их хичээсэн ч бодлоос ер гардаггүй
Тэснээ гээд инээхэд чинь худлаа гэж хардаггүй
Амнаас чинь хор уусан ч хор биеэр тардаггүй
Пологдохоо мэдсэн ч би идэхээ больж чаддагүй
Хайрыг чинь
Дурсамж л үлдлээ бодоход ч хайран юм
Цаг хугацаа л чадна
Чамайг буцаагаад авчирвал байлгаж л
Байна байсан байрыг чинь
Одоо бол нулимсанд идэгдсэн,
Өнгөрсөн хорогдож хорлогдсон амь
Өрөөлөөр шалтаглаж өөрийгөө зэмлэхдээ
Хайр гэдгийг ойлогсон банди
Шөнийн тэнгэрт сар байхаа больсон
Миний энгэрт чи байхаа больсон
Орой бүр аяндаа хов зөөдөг болсон
Орон дээр минь хуурай дэр байхаа больсон
Дурлалаа дурлаж дуулна ядаж цуурай болоод очоосой
Санасан сэтгэл минь зүүд болоход сэрээхгүйгээр хучаасай
Чи зуурдынх байсан гэж үү?
Итгэх арга олдоосой
Дахиад ганц удаа харц тулвал надаас чи бүү цочоосой
Хоёулаа учраагүй бас чамдаа
Би дурлаагүй байсан бол
Ундрахгүй дууны үгс нь хүчлээд ч гарахгүй
Уучлаагүй шөнө бүрийн тоо уулзаагүй өдрүүдийг
Мартахгүйнээ би үнэхээр чадахгүй байна
Хоёулаа учраагүй бас чамдаа
Би дурлаагүй байсан бол
Ундрахгүй дууны үгс нь хүчлээд ч гарахгүй
Уучлаагүй шөнө бүрийн тоо уулзаагүй өдрүүдийг
Мартахгүйнээ би үнэхээр чадахгүй байна

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

2X

2022 · single

Benzer Sanatçılar