Чи олон удаа шархалсан уу?
Зөндөө удаан шаналсан уу?
Бусдаас мэдрэмжүүдээ нууж,
бусанд чихэвч зүүгээд сууж дуртай дуугаа тултал нь чангалсан уу?
Аяга ус уусан ч таргалах уу?
Орой гарья гэвэл аргалах уу?
Царай муутай охин минь хааяа ууртай
охин тэ надаас болоод ороод алуулах уу?
Дата дуустал чаталж унтаад санаад сэрсэн байна.
Танайхантай танилцах гээд танайд ирсэн байна.
Дандаа даардаг охин дахиад ханиад хүрсэн байна.
Даараад байна гэдэгийг нь дуулаад давхиад ирсэн байна.
Чемодан сав аа аваад ир
Чамтай сууя аа гараад ир
Чамаас бусдыг нь хараад байхад санаа суусан авгай шиг
Чамаас өмнө завхайрсан
Чамтай уулзаад ухаарсан
Чамаас бусад руу муухай харсан
Би чиний найз залуу байж болох уу?
Би чиний найз залуу байж болох уу?
Салсан ч эргээд нэгнээ хайж олох уу?
Би чиний хажууд чинь байж болох уу?
Бид 2т 2ууланд нь өнгөрсөн дурсамж бий
Байж болох аюулуудыг тооцоод хамт урагшлая
Намайг болиулах гээд дэмий ямарч боломжгүй
Намайг бүгд хэлдэг балиар хүйтэн халамжгүй
Би чинь оёдол дүүрэн зүрхтэй хүн
Амьдрал үзсэн төрхтэй хүн
Алдаж оносон эрэгтэй хүн
Хэрэгтэй хүндээ хэрэгтэй хүн
Надтай хамт байгаач дээ
Ямар тамд байгаа бишдээ
Чи минь цав цагаан шдээ
Даарвал өмсөх миний цамц байгаа биздээ
Санаж байна уу битгий асуу мэдээж санаж байгаа шдээ
Битгий эргэлз надаа биднийг харж байгаа шдээ
Эргэн тойрон олон хүмүүс намайг таньж байгаа шдээ
Мөрөөр татсан жаахан хэрнээ намхан гэхээр уурлана
5хан минут гэчихээд гарах гэж 50н жил шиг удна
Танил дэндүү олон
Хөөрхөн байх чинь зовлон
Өөр хүн харахаа больсон
Би чиний найз залуу байж болох уу?
Би чиний найз залуу байж болох уу?
Салсан ч эргээд нэгнээ хайж олох уу?
Би чиний хажууд чинь байж болох уу?
Чи олон удаа шархалсан уу?
Зөндөө удаан шаналсан уу?
Бусдаас мэдрэмжүүдээ нууж,
бусанд чихэвч зүүгээд сууж дуртай дуугаа тултал нь чангалсан уу?
Аяга ус уусан ч таргалах уу?
Орой гарья гэвэл аргалах уу?
Царай муутай охин минь хааяа ууртай
охин тэ надаас болоод ороод алуулах уу?
Би чиний найз залуу байж болох уу?
Найзуудтай танилцуулах уу?
Найдвартай хайрлаж болох уу?
8н хувиа хамт төлөх үү?
Хэдэн хүүхдийн ээж болох уу?
Хэдий хүртэл ингэж явхуу?
Хүний тоогоо нэмж бодох уу?
Гэрийхэндээ хэлж болох уу?
Хөөрхөн хосууд вэ? гэж хүмүүс уулга алдтал үерхье
Өөр хүн яагаад ч биш гэж бусдыг алга болтол үерхье
Балай болтол үерхье
Гадуур таарсан залуус чам руу балай юм шиг гөлөрхийн
Би чиний найз залуу байж болох уу?
Би чиний найз залуу байж болох уу?
Салсан ч эргээд нэгнээ хайж олох уу?
Би чиний хажууд чинь байж болох уу?
Чи олон удаа шархалсан уу?
Зөндөө удаан шаналсан уу?
Бусдаас мэдрэмжүүдээ нууж,
бусанд чихэвч зүүгээд сууж дуртай дуугаа тултал нь чангалсан уу?
Аяга ус уусан ч таргалах уу?
Орой гарья гэвэл аргалах уу?
Царай муутай охин минь хааяа ууртай
охин тэ надаас болоод ороод алуулах уу?
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri