Сэтгэл санаа минь сансраас
Тэмтрэхгүйгээр хүртэл
Сэрүүнээрээ зүүдлээд
Өөрөөсөө гарч явлаа
Тэндээс нэгэн сэм дуудаад
Тэр зүг рүү нь хөтлөгдөөд
Зүй тогтлыг сарниулаад
Үүл манантай хөвлөө
Жингүй хөнгөн хүн дүрс минь
Дэлхийгээс намайг чөлөөлж
Нэг туйлаас нөгөө рүү
Гэрлийн үзүүр гүйцлээ
Тэр тэнгэрийн заагаас би
Гоо мэдрэхүйн анирыг тэмтэрлээ
Тоос манангын цаанаас би
Орь ганцаар гүн санааг илчиллээ
♪
Гэрэл сүүдэр минь арилаад
Өртөхгүйгээр өнгөрөөд
Хөмсгөн дээрээ гүйгээд
Бүх зүйл шингэн урслаа
Цонхон дээр тусгал амилаад
Хар багана уруу хараад
Цэв хүйтэн нарыг шатааж
Хүүгээсээ би төрлөө
Харанхуйг гэрэл цочоож
Харах нүдэнд үл тодрон
Ханахыг үл мэдэхдээ
Судсаар минь зорчлоо
Цаг хязгааргүй огторгуй
Зөв хүслийг уяад
Гэмшихүйг мэдэрнэ
Зам хязгааргүй огторгуйд
Ил юмсын хий хоосныг танилаа
♪
Энэ тэнгэрийн заагаас би
Гоо мэдрэхүйн анирыг тэмтэрлээ
Тоос манангын цаанаас би
Орь ганцаар гүн санаад илчиллээ
Цаг хязгааргүй огторгуй
Зөв хүслийг уяад
Гэмшихүйг мэдэрнэ
Зам хязгааргүй огторгуйд
Ил юмсын хий хоосныг танилаа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri