Kishore Kumar Hits

Click Click Boom - Good Times şarkı sözleri

Sanatçı: Click Click Boom

albüm: Click Click Boom


Тэртээд цэнхэртэн харагдах уулс дүнсийнэ
Тэр дээр хээнцэрхэн уралдах үүлс хөвсийнө
Сайн цагийн сайхан дурсамж сэтгэлд уралдан бууна
Тэндээс ирээд маргаашаа бодон би хорогдон гүйнэ
Сайхан өдрүүдийн төгсгөл нь хаана хэзээв?
Түүнийг сэтгэл дотроо хаалганых нь цаана түгжинэ.
Хэзээд, надад хүндлэл болон хүчийг өгсөн
Хамууд миний сайхан цагуудыг үдэж өгсөн
Аавын өврөөс дараа нь өөрийн замдаа гараад
Айлын эрх охины халуун гарнаас нь бариад
Өөрийн цагийг эзлэхээр холын аянд мордсон
Үргэлжлүүлэх хүү минь ирэхэд сая нэг нүд орсон
Одоо цагийн урсгалын сөрж чадна
Хөгжимтэйгээ хамт хүсвэл эргээд төрж чадна
Сэтгэлийн чинь нууцанд маш энгийнээр хүрч чадна
Хэсэг хугацааг үрж чадна ClickClackMF.
GoodTimes (Amaraa)
Нар сар хорвоод, тэнгэрт ээлжлэн мандаж
Өглөө бүхэн сайхан цаг бүгдийг угтан золгоно
Өдөр бүхэн сайн муу амьдрал ээлжлэн солигдож
Хүмүүн бодол сайхан бүхнийг цоожлон хадгална
Бидний тавилан ижил
Амьдрал эхлэнэ төгсөнө
Цэнхэр дэлхий эргэнэ
Зовлон жаргал хослоно
Хэлсэн хийсэн үйлдэл
Алхам бүхэн дурсамж
Улиран одсон цаг хугацаа
Бидэнд ирэх ирээдүй.
Зураг болж кадрт үлдсэн түүх
Үүрд үл мартах дүр зургууд
Сэтгэл цатгах дурсамжууд
Ирээдүйд алхах хүч тулгуур
Надад байдаг итгэлт анд, бас хайр гэр бүл
Эргэн тойронд тэд минь байхад амьдрал Күүл
Аз жаргалд хүргэх үүд
Нээх түлхүүр
Юугаар ч солишгүй цаг мөчүүд
Зөвхөн та нар надад бэлэглэдэг
Баяр баясал, хөөр инээд
Энэ бол сайхан цагийн темп хээе.
Үүр хаяарахад
Хүүхэд уйлна аяархан
Хорвоод заяах нь
Наран ургах мэт
Ургах мэт өссөөр
Үдийн наран гийнэ.
Урагшаа өгссөөр
Насны наран хэвийнэ.
Амьдралынхаа мөч бүрийг
Алхах гишгэх хүч бүрийг
Хайр харуусал,
Энэрэл нигүүлсэлтэй нь
Үзэн ядалттай нь
Хардалттай нь
Үнэнч сэтгэлтэй нь үлдээ
Үнэ цэнэтэй билээ. Яг энэ МӨЧ.
Хөгжим ЧИХЭНД
Адал явдал нэхнэ.
КА -мер бол зэвсэг
Хорвоог онилохоор зэхнэ.
Холбоог үгсийг цаасанд
Шингээх үзэг бэхэнд
Хоног хоногоор цаашлах
Амьдрах аялалын хэлхээнд
Бусдад өчүүхэн ч
Өөртөө үнэтэй зүйлүүдийг
Хайрлана битүүхэн
Гуниг үлдээх он жилүүдийг
Гүйцэж мэдээгүй бол
Жаргалыг мэдрээ ч үү
Сайн гэр бүл
Сайн хамыг өгсөн АМЬДРАЛ чамд би хайртай

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar