Kishore Kumar Hits

Tselmuun - Urvakhgui şarkı sözleri

Sanatçı: Tselmuun

albüm: Defined


Хэнэггүй бага насны зүүд амилж
Хэн нэгэн мөрөөдлийг минь сонсож
Хязгааргүй уудам талд намайг авчирч
Хүүхэд насанд минь буцаах шиг боллоо
Дэврүүн мөрөөдлөө би гэнэт саналаа
Даашинзны хормойг хийсгэн би зогслоо
Хамаг чадлаараа гүймээр л байна
Хатуу бүхнээс зугтмаар л байна
Дэндүү жаргалтай тэр охиныг би саналаа
Дурлал зөгнөх дотно салхи зүрхийг минь хөглөнө
Нар тэгэхэд өөрөөр тусдаг байжээ
Намайг дагаж сар зугаалдаг байжээ
Гуних зүйлгүй гутрахыг ч мэдэхгүй ээ би
Гэнэн цайлган насаа мартахгүй ээ
Дэврүүн мөрөөдлөө би гэнэт саналаа
Даашинзны хормойгоо хийсгэн би зогслоо
Хамаг чадлаараа гүймээр л байна
Хатуу бүхнээс зугтмаар л байна
Тэнгэрийн шувууд түүнрүү минь яаруулах шиг
Тэргэл саран хайрын үгийг дамжуулах шиг санагдлаа

Хувь тавилангаасаа болж би хугарахгүй ээ
Хүсэл мөрөөдөл минь огтхон ч дуусахгүй ээ
Урвахгүй, хугарахгүй, дуусахгүй ээ
Хүүхэд наснаасаа би урвахгүй ээ
Халуун сэтгэл минь хөрөхгүй ээ
Хувь тавилангаас болж би хугарахгүй ээ
Хүсэл мөрөөдөл минь огт дуусахгүй ээ
Хамаг чадлаараа гүймээр л байна
Хатуу бүхнээс зугтмаар л байна
Дэндүү жаргалтай тэр охиныг би саналаа
Дурлал зөгнөх дотно салхи зүрхийг минь хөглөнө

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar