Өглөөний наран ургахуйд
Үртэй болж гэнэ эх могой
Өлгий богож эсгийний дундуур
Өөдөс үрсээ сүүдэрнээс нуужээ
Намрын хүйтэн өглөөгүүр
Найман тэмээн нүүдэл хөдөлжээ
Гурван цагаан өндгийг нь дайгаад
Гучин гурван говийг зорьжээ
Гучин гурван говио ч
Халуун цөлийг хад чулуугаа ч
Алсын замын хол хэцүүг ч
Анзааралгүй үрсээ зорьсон гэнэ
Эх могой...
Ачааг нь дагасан эх могой
Ажиж тэгээд жингээ зогсоожээ
Өндөг тээсэн цагаан эсгийг нь
Өмнө нь дэлгээд холдон оджээ
Үрээ нэхсэн ижийн хайр
Өнө холын замыг туулжээ
Дэлгэсэн цагаан эсгийний дээгүүр
Мөлхөсөн мөр нь улаан байжээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri