Kishore Kumar Hits

Naran - Khuljsan Noir şarkı sözleri

Sanatçı: Naran

albüm: Best Of Naran


Шөнө дундын нойрыг хагаслаж
Шиврэх бороо чи юунд сэрээв дээ
Шингэх нарны туяа шиг
Шинэхэн дурсамжын хуудсийг
Сөхөж сануулах гэсэн юм болов уу?
Аадрийн үүл шиг бараан
Аймшиг нүүрлэсэн бодол
Алаг зүрхийг минь юунд шаналгана вэ
Амьдрал хатуу гэдгийг
Алдаж мэддэг нь хүний жам юм
Амьдрал хатуу гэдгийг
Алдаж мэддэг нь хүний жам юм
Нэгэнт хийсэн үйлийн үр
Нөхөж болошгүй гашуун сургамж
Надад оногдсон хувь тавилан
Хүний зэрэгтэй амьдаръя гэвч
Хүслээр болдоггүй хорвоо юм
Хүн намайгаа уучлаач ээ
Шөнө дундын нойрыг хагаслаж
Шиврэх бороо чи юунд сэрээв дээ
Шингэх нарны туяа шиг
Шинэхэн дурсамжын хуудсийг
Сөхөж сануулах гэсэн юм болов уу?

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar