Алслаад одсон он жилүүдээс
Алт шиг тунаад надтай үлдсэн
Алганы минь хээ шиг илхэн сэтгэлт
Анд найз чамдаа жаргалыг хүсье
Туулаад одсон он жилүүдээс
Туулын ус шиг над руу урссан
Анхны цас шиг хиргүй сэтгэлт
Анд найз чамдаа жаргалыг хүсье
Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам үан гаргаж найзаасаа урвахгүй
Ялгуун орчлонг хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй
Дээр хөхрөгч тэнгэрийг ширтэж ханасангүй
Доор цэлийгч газрыг гишгэж уйдсангүй
Найдлаг хоёр тасраад уйлж ханасангүй
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй
Салхилаад одсон он жилүүдээс
Сар шиг мөнхөрч налтай үлдсэн
Сайхан бүхнийг минь даруухан эхлэл
Сайн найз чамдаа жаргалын хүсье
Баяртай гэж хэзээ ч би хэлэхгүй
Бардам үан гаргаж найзаасаа урвахгүй
Ялгуун орчлонг хүмүүс ганцаархнаа туулдаггүй
Ятгын эгшиг ганцаар эгшиглэхгүй
Дээр хөхрөгч тэнгэрийг ширтэж ханасангүй
Доор цэлийгч газрыг гишгэж уйдсангүй
Найдлаг хоёр тасраад уйлж ханасангүй
Найз чамтайгаа хамт дуулж ханасангүй
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri