"Камертон"
Дуулна "Никитон"
Шүтнэ "Номин Талст"
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь "Хос хунгийн дууль"
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь "Ариунаа"
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимс чиний гунигийг авч одно, уйл
Хүмүүс эхэндээ бие биендээ дурладаг
Хүсэл тэднийг сохлож орхино
Түүнгүйгээр хорвоо гунигтай
Тэгээд л бүхнээс уйдна
Хэлдээ амьдрал яг юу юм болдоо
Хэнээс асуухаа тэр мэдэхгүй
Байгаа хэрнээ байхгүй ч юм шиг
Эцэс төгсгөл үгүй сөнөсөн биетэй сэтгэл юм уу?"Камертон"
Дуулна "Никитон"
Шүтнэ "Номин Талст"
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь "Хос хунгийн дууль"
Дурлуулж, хайрлуулж, уяраадаг нь "Ариунаа"
Дуул дуул,
Уянгалуулан дуулаач
Уйл уйл
Түүний араас уйл
Нулимс чиний гунигийг авч одно, уйл
Тэр одоо 18 настай
Улбар шаргал үстэй
Анхны хайраа алдсан
Найз залуу нь хаяад явсан
Мартаж чадаагүй
Хөгжмөө унтраалгүй
Бүхнийг сонсож, бүр шүтэж дуулна
Өдөр шөнөгүй
Бодно завсар зайгүй
Хагас бүтэн сайнгүй
Тольноос түүнлүү харсан
Уйлсан охин байсан
Хайртай байж тэр залууд ухаангүй
Хагацаад алга болов түүний хайрыг даалгүй
Хамаг зүрх сэтгэлээ залуугаар хугалуулж
"Hi-Fi"-аас хайрын дуутай CD цуглуулж
Хөгжимрүүгээ шургуулж
Дуу болгоныг цуг дуулж
Гэртээ өдөржин сууж
Улаан вино шимж ууна
"Камертон"
Дуулна "Никитон"
Шүтнэ "Номин Талст"
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь "Хос хунгийн дууль"
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь "Ариунаа"
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимс чиний гунигийг авч одно, уйл
Хүмүүс эхэндээ бие биендээ дурладаг
Хүсэл тэднийг сохлож орхино
Түүнгүйгээр хорвоо гунигтай
Тэгээд л бүхнээс уйдна
Хэлдээ амьдрал яг юу юм болдоо
Хэнээс асуухаа тэр мэдэхгүй
Байгаа хэрнээ байхгүй ч юм шиг
Эцэс төгсгөл үгүй сөнөсөн биетэй сэтгэл юм уу?
"Намрын Хонгор Салхи"
"Харууслын Аяз"
"Зүүдний Дагина" бас "Чи Минь" ["Чи Минь"]
Анхны хайртай нь алга болсон дуунууд
Намайг хүлээ
Өчигдөрхөн цугтаа өнөөдөр гэртээ ганцаараа
Хорин дөрвөн цагийн дотор алга болсон хайраа
Үгүйлэн санан сууна тэр, уйлан дуулна тэр
Орон дээрээ суугаад бүхнийг эрэгцүүлэн бодно тэр
Аяа миний 18 нас, ахиад ирэхгүй ч
Зүрх шархлуулан юунд надаас холдон одов доо
Сүүлчийн удаа цонхон дээр чинь сар болон хонъё
Чамд баяртай гэж чадахгүй ч заяа тавиланд дасъя
Зовсон хунгийн шаналалыг Quiza ихэд ойлгож
Золиос болгож сэтгэлээрээ нэгэн дуу бий болгов
Ахиад хэзээ ч эргэхгүй ч анхны хайр минь
Мэнгэ төөрсөн миний зүрхний гэгээн гуниг минь
Хундага дарсны амтыг хуурамч амьдарлыг ч мартъя
Уужуу тайван сэтгэлийг чинь чамаас холдож амраая
Гэхдээ мартахгүй, хэзээ ч мартахгүй маргаашийн төлөө
Өнөөдрийг ч мартахгүй, чамайг мартахгүй
Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч
Хөрвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Намрын хонгор салхи минь намайг төлөөлөөд
Гуйя салхи минь, гуйя түүнд хайртайг минь хэлээч
Санана даа чи намайг санана даа
Сар нарныг унтуулан сэрээж чи намайг санана даа
Яаж би чамайг хайрлалаа, ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байвуу, санана даа гэсэн минь үнэн байна уу
Дурлал минь жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлд үргэлж хадгалж явдаг гал юмаа
Хэлж ирээгүй зовлон хэцүү, хийсэн нүглийн нэхэл хатуу
Сайн явбал намайг мартаарай, зовох цагтаа санаарай
Цаг үе надад зэвүүн санагдана
Цаашдийн амьдрал яах нь мэдэгдэхгүй
Гэсэн ч гэсэн гутрахгүй, гэрэлт ирээдүй намайг дуудна
Хэн нэгнийг дуурай гэж хэрэггүй хэзээд өөрийнхөөрөө бэлэн
"Камертон"
Дуулна "Никитон"
Шүтнэ "Номин Талст"
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь "Хос хунгийн дууль"
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь "Ариунаа"
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимс чиний гунигийг авч одно, уйл
Хүмүүс эхэндээ бие биендээ дурладаг
Хүсэл тэднийг сохлож орхино
Түүнгүйгээр хорвоо гунигтай
Тэгээд л бүхнээс уйдна
Хэлдээ амьдрал яг юу юм болдоо
Хэнээс асуухаа тэр мэдэхгүй
Байгаа хэрнээ байхгүй ч юм шиг
Эцэс төгсгөл үгүй сөнөсөн биетэй сэтгэл юм уу?
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri